Монгол улсын иргэн бүр хоёр төрлийн хувьцаа эзэмшинэ
2011.04.11

Монгол улсын иргэн бүр хоёр төрлийн хувьцаа эзэмшинэ

Монгол улсын иргэн бүр хоёр төрлийн хувьцаа эзэмшихээр боллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 536 ширхэг энгийн хувьцаа, “Эрдэнэс МГЛ” компанийн  1  ширхэг давуу эрхтэй хувьцаа эзэмшинэ.
birj_huvitsaa

Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 536 ширхэг энгийн хувьцаа иргэн бүрт олгоод байгаа харин “Эрдэнэс МГЛ” компани хувьцааг олгоогүй байна. Засгийн газар Хүний хөгжил сангийн тухай хуультай уялдуулан олгох даалгаврыг  холбогдох байгууллагууд үүрэг болгоод байна.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХХК –ын 536 хувьцаагаа та өвлүүлж, бэлэглэж, зарж болно. Харин  “Эрдэнэс МГЛ” компанийн  1  ширхэг хувьцаагаа  тэгэх боломжгүй, зөвхөн ноогдол ашигаа аваад явах юм.

 

“Эрдэнэс МГЛ”-ийн 100 мянган ширхэг энгийн хувьцаатай,  үүн дээр  нэмээд 3 сая давуу эрхтэй  хувьцаа гаргах юм. Монгол улсын иргэн одоогоор 2,8 сая байгаа. Энэ иргэддээ өгөөд цаана нь 200 мянган хувьцаа үлдэнэ.Тэгэхээр ойрын 2-3 жилдээ “Эрдэнэс МГЛ”-ийн  хувьцааг шинээр төрсөн иргэддээ үлдсэн хувьцаагаа хуваарьлах юм.

 

Иргэний Та хувьцаатай холбоотой мэдээллийг монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудаснаас авах боломжтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.