Ил задгай хог асгасан иргэн аж ахуй нэгжийг торгоно
2011.04.11

Ил задгай хог асгасан иргэн аж ахуй нэгжийг торгоно

Хогоо зөвшөөрөлгүй газар хаясан иргэд аж ахуйн нэгжийг арга хэмжээ авч торгохоор болжээ. Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас хоггүй hog_copy_copyдүүрэг болох зорилтын хүрээнд иргэдээс хог хаягдлын талаарх мэдээ мэдээлэл цуглуулж эхэллээ. Цаг агаар дулаарч иргэд байгууллагууд хог хаягдлаа гудамж талбай гуу жалганд хаях нь ихэссэн. Мөн барилгын ажил эхэлж барилгын компаниуд хогоо зөвшөөрөлгүй газар хаях нь элбэг болдог.Үүнийг таслан зогсоох үүднээс тус дүүргийн тамгын газар 263140 гэсэн утас ажиллуулж иргэдээс хогийн  талаарх мэдээллийг худалдаж авах болжээ.Үнэн зөв баримттай мэдээлэл өгсөн иргэнийг олсон орлогынхоо 20 хувиар урамшуулж, Засаг Даргын Тамгын Газраас төрөл бүрийн дэмжлэг үзүүлэх ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.