2011.04.11

МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав

УИХ- дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа 2008 онд дэвшүүлсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2010 онд  эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, явцын талаар мэдээлэл сонслоо. ЗГХЭГ-ын дарга болон ихэнх яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар бүлгийн гишүүдэд хариуцсан салбарынхаа ажлын явцаас танилцуулга хийж, гишүүдийн асуултад тодорхой хариулсан. 2010 оны эцсийн байдлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 61 хувь, 2010 онд Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл 81 хувийн биелэлттэй явж байна хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Цаг хугацаа сунжрах, удаашралтай байгаа асуудлууд олон ч хурдлуулах тал дээр хаа хаанаа анхаарч байгаа гэдгээ сайдууд дуулгасан. Ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үйлдвэржүүлэх, бүтээн байгуулалтын ажлууд удаан байгаа тул шуурхайлах арга хэмжээг яаравчлах талаар бүлгийн гишүүд сануулж хэлсэн. Энэ талаар бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан сэтгүүлчдэд мэдээлэв.

УИХ-дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хэвлэл, мэдээллийн хэсэг

2011.04.11.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.