С.Ламбаа: Халдварт өвчин орчны бохирдлоос үүдэлтэй байна
Хүйтэн сэрүүний улиралд эмч, эмнэлгийн байгууллагын ачаадлыг ихэсгэдэг өвчин бол ханиад томуу. Дулааны улиралд тэднийг болон биднийг сандаргадаг өвчин бол халдварт өвчин. Гэдэсний халдварт өвчнөөс эхлээд гахайн хавдар, гар, хөл амны өвчин, халдварт шар, ханиад томуу гээд хавар ихэсдэг өвчний нэр, хаяг хөвөрч өгнө.
- Халдварт өвчин гэхээр манайхан хоол, тэжээлийн доройтол, ажилгүйдэл, ядуурал, аминдэмийн дутагдал, хаврын ядаргаанаас үүдэлтэй өвчин гэж ойлгодог. Харин энэ өвчин эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагагүйгээс бус хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг төдийлөн сайн ойлгодоггүй. Тэр тусмаа хувийн ариун цэвэр, орчны бохирдлоосболдог гэдгийг зарим хүн мэддэггүй. Бас ойлгохыг ч хүсдэггүй. Халдварт өвчин хот, хөдөөг ялгалгүй гардаг ч нийслэлд энэ өвчнөөр хамгийн их өвчилдөг хүмүүс бол гэр хорооллынхон. Энэ нь нийслэлчүүд бидний залхуу зантай холбоотой. Өвлийн хүйтэнд хаа таарсан газраа хогоо хаяж, бохир усаа асгадаг. Хавар болохоор өнөөх нь гэсч халдварт өвчин гарах нөхцлийг бүрдүүлдэг. Хог хаягдал, хөрсний бохирдлоо түр хойш тавиад дараагийн шалтгааныг хайя гэвэл хүн амын төвлөрөл, хүүхдийн байгууллагын нягтрал цэвэр усны хүрэлцээ хапгамж үүнтэй бас холбоотой. Өнгөрсөн онд халдварт өвчнөөр 195 хүн насбарсан гэх судалгаа бий. Нас баралтын ихэнх хувь нь сүрьеэгээс, харин үлдсэн хувь нь вируст гепатитаас болжээ. Он гарсаар энэ өвчний тоо бас буурахгүй байгааг мэргэжилтнүүд дуулгаж байна. Тиймээс энэ тухай холбогдох албаны хүмүүстэй ярилцлаа. Энэ ярилцлагад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон Эрүүл мэндийн яамны Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Дорждагва нарыг урьж оролцууллаа.
-Дулааны улирал эхэлж байна. Үүнтэй холбогдуулан халдварт өвчний гаралт ихсэх хандлагатай байгаа. Тэр дундаа бага насны хүүхдүүд халдварт шар өвчнөөр болон гахайн хавдар, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоор өвдөх нь их байна гэж эмч нар ярьж байна. Тиймээс нийгэмд зонхилон тохиолдож буй хаддварт өвчний талаар яриагаа эхлэх үү?
Эрүүл мэндийн сайд СЛамбаа:
-Халдварт өвчний дотор 35 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлдэг. Энэ хамгийн их тархаж байгаа нь. Дараа нь 22 хувийг вируст гёпатит буюу бидний ярьдаг халдварт шар өвчин, 10 хувийг сүрьеэ эзэлж байна. Сүүлийн үед агаарын бохирдол сүрьеэгийн өвчлөлийг нэмэгдүүлж байна гээд нотолчихлоо. Утаа агаарт замхарах төдий манантаж байгаа ч нэг метрээс доош хамаг хүнд металл, хордлогууд нь үлддэг. Үүнд хөтөлж яваа хүүхэд хамгийн их хорддог гэсэн судалгаа гарсан. Энэ нь амьсгалын замын болон сүрьеэгийн евчинг ирээдүй рүүгээ түлхээд байна гэсэн үг. Бид үүнийг арилгана гэж явсаар байтал хэчнээн мянган хүүхдийг өвчтэй болгох вэ. Халдварт өвчний улмаас 195 хүн нас барсан. Гэтэл нас баралтын 153 нь сүрьеэ, 24 нь гепатит өвчнөөс болсон, цаашид олон хүүхэд, залуучуудыг хамарсан A гепатит хүнд ямар архагшил бий болгох вэ гэдгийг ард түмэнд хэлэх ёстой.
Халдварт өвчин эмнэлгийн болон хувь хүний хариуцлагагүйгээс боллоо гэхээсээ илүү орчны эрүүл мэндийн асуудлаас болж байна. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй, стандарт барихгуй байна. Тухайлбал, өнөөдөр дунд сургуулиудын ачаалал ихэссэн. Нэг багшид 25 хүүхэд ногдох ёстой. Гэтэл хүүхдийн тоо нь түүнээсээ давчихсан. Хөдөө, орон нутгийн сургууль болон эмнэлгүүд халуун, хүйтэн усны тогтолцоо байдаггүй. Гар угаах газаргүй, байсан ч хүрэлцдэггүй хэрнээ үдийн цай өгнө. Хүүхдүүд хичээлийнхээ байранд үдийн цайгаа ууна. Энэ бүхэн А гепатитын тархалтыг нэмэх нэг хүчин зүйл болж байгаа юм. Хоёрдугаарт, нийслэлийг тойрсон ил,задгай олон жорлон, муу усны нүх бий. Энэ бүхнийг өөрчилж шинэчилэх нь нийгмийн асуудал болоод байна.
Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хэлтсийн дарга С.Төгсдэлгэр:
-Халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг ганцхан вакцинд найдаад орхиж болохгүй. Ялангуяа, боловсролын байгууллагуудад эрүүл орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тэр тусмаа хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой. Бид үдийн цай хөтөлбөрт үнэлгээ хийхэд 75 хувь нь шаардлага хангаагүй. Зориулалтын гал тогоогүй, аяга шанага нь хүрэлцээгүй, өгч байгаа бүтээгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд хоол болохоосоо хор болохоор бүтээгдэхүүн байх жишээтэй. Тэгэхээр бид Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БСШУЯ-тай хамтарч олон ажил хийнэ.
Манайханд нэг буруу ойлголт бий. Өвчин л бол Эрүүл мэндийн яамны асуудал гэдэг. Иргэдийн эрүүл мэндийн асуудлыг ганцхан салбар ч юм уу, нэг байгууллага шийдэх ямар ч боломжгүй. Үүнийг бүх нийтээрээ, нийгмээрээ хамтарч, тэмцэж шийдвэрлэх ёстой.
Эрүүл мэндийн яамны Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл:
-Мэргэжлийн эрүүл ахуйн хяналт алдагдсанаас энэ оны эхний улиралд боомын дөрвөн тохиолдол бүртгэгдэж, хоёр нь нас барсан. Дөрвөн тохиолдол дөрвүүлээ нийслэлийнх. Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв Баянзүрх дүүргийн хүнсний захад сард хоёр удаа шалгалт хиидэг ч махны лангуунаас арчдас авахад л боомын бактери илэрсэн. Социализмын үед бактери илрэхэд тэр захыг шууд хаагаад, махыг нь хураадаг байсан. Гэтэл өнөөдөр тийм арга хэмжээ авахаа больсон. Айлд очоод хөргөгчийг нь үзэхэд бариулаас нь боомын савханцар гарч ирэх жишээтэй. Гэтэл малчид, Хөдөө аж ахуйн яам боомыг тоодоггүй. Шүлхий гэдэг малын гоц халдварт өвчин. Харин боом ердийн өвчин гэсэн маягаар ханддаг. Малчид энэ өвчнийг мэдэхгүй биш мэддэг. Малаа энэ евчнөөр өвчлөнгүүт нядлаад хотруу явуулчихдаг.
-2010 онд хийсэн халдварт өвчний талаарх судалгааг харж байхад вируст гепатит буюу халдварт шар манайхны дунд нэлээд өргөн тархаж байна. Дунд сургуулийн хүүхдүүд энэ өвчнөөр их өвчилж байна. Гэтэл бас сүүлийн үед хот суурин газрын хүмүүс малаас хүнд халдварладаг өвчнөөр өвдөж байна. Энэ тухай салбарын яам ямар ажил хийж, хэрэгжүүлэх гэж байна вэ?
Эрүүл мэндийн сайд СЛамбаа:
-Нийт халдварт өвчний дотор А гепатитийн халдвар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард их гарсан. Говь-Алтай аймагт хамгийн өндөр байсан учраас аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Дорждагвыг ирүүлсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийслэл болон зарим аймгийн хүүхдийн байгууллагад А гепатит вирус голомтлон гарснаас нийт бүртгэгдсэн халдварт өвчний 47 хувийг эзэлсэн. Малаас хүнд дамжиж халдварладаг өвчин бас анхаарал татаж байна. Он гарсаар боом өвчнөөр хоёр хүн нас барлаа. Малын халдварт боомоор малчид бус нийслэлд оршин суугаа малгүй хоёр иргэн нас барсан нь малын мах, сүү, хүнсний бүтээгдэхүүнээс халдвар авчээ. Тиймээс манай салбарын хувьд энэ асуудал үнэхээр анхаарал татаж байна. Өнгөрсөн онд хүний боом өвчний 42 тохиолдол гарсны 27 нь Сэлэнгз аймагт байна. Иймээс ЭМЯ, ХХААХҮЯ-нд энз асуудлыг хөндөж тавина. Манайхан боом, бруцеллёз өвчнийг тоохоо больсон. Энэ чинь хүнийг өрөөл татанхай, янз бүр болгодог айхтар өвчин шүү дээ.
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Дорждагва:
-Халдварт өвчнийг хоёр янзаар ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, тарилгат халдварт өвчин гарч байвал эрүүл мэндиин системийнхэн муу ажиллаж байна гэсэн үг. Тарилгат бус халдварт вируст гепатит буюу халдварт шар өвчин ордог. Энэ бол цэвэр нийгмийн өвчин. Орчны бохирдол байгаа газар дан ганц шар өвчин бус гэдэсний халдварт өвчин хүртэл байгаа. Говь-Алтай аймаг усан хангамж муутай. Одоогийн байдлаар Харзатын худаг усны ундаргагүй болсон. Өөрөөр хэлбэл гар угаах ус бүү хэл ундныхаа усыг шийдэж чадахгүй болсон. Нөгөөтэйгүүр, бохирын систем явдаг шугамуудад инженерийн шугам сүлжээ муудсан. Цэцэрлэг, сургуулиудын нягтралшил их байна. Тухайлбал, энэ жил Есөнбулаг, Дарви, Тонхил, Шаргат суманд халдварт өвчин их гарсан. Дөрвөн голомтыг авч үзэхэд Тонхил сумын нэг цэцэрлэгийн 40 шоо метр талбайд 80 хүүхэд байна. Тэнд мэдээж халдварт өвчин хурдацтай тарна. Нөгөө талаасаа гэдэсний халдвараас 90 хувь сэргийлэхийн тулд гарыг зөв угаах хэрэгтэй. Халуун, бүлээн усаар гараа сайн савандаж угаасан тохиолдолд энэ өвчин алга болно. Тиймээс ганцхан хотод гэлтгүй хөдөөд ч бас сургууль, цэцэрлэгийи хүүхдэд угаалтуур, суултуур хүрэлцээтэй байх нь маш чухал.
-Өнгөрсөн жил Говь-Алтай аймагт халдварт өвчин их гарч, улсаас багагүй хэмжээний хөрөнгө зарж, энэ асуудлыг шийдсэн. Халдвар юунаас болж тархаад байгаа талаар судалгаа хийсэн үү?
-Энэ нь аймгийн ой болж, хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотой. Энд тэндээс халдвар тээж байгаа хүмүүс их очсон. Нөгөөтэйгүүр, есдүгээр сараас хүүхдийн бөөгнөрөл бий болж, халдвартай хүүхдүүд өвчлөл тараах нөхцөл бүрдсэн. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 527 тохиоддлоор илүү өвчилсөн. Засагдаргын 326, аймгийн хурлын 64 тоот тогтоол гарч ажлын хэсэг байгуулсан. Сургуулийн гал тогооны ариун цэвэр, суултуур, угаалтуур ямар байх ёстой вэ гээд нарийн судалгаа хийсэн.
-Өнгөрсөн жилийн өдийд Мэргэжлийн хяналтын газар сургуулиудад шалгалт хийхэд 70 хувь нь зориулалтын тоног төхөөрөмжгүй. 40 хувь нь чанарын шаардлага хангаагүй хоол, хүнсээр үйлчилж байсан гэсэн дүгнэлт гарсан. Тэр үеэр гуравдугаар сургуулийн 130 гаруй хүүхэд цусан суулгаар өвчилж байсан. Энэ жил ийм явдал гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрт анхаарал хандуулах аль эсвэл БСШУЯ-тай хамтарч ажиллах хэрэгтэй юм биш үү. Энэ талаар хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?
Эрүүл мэндийн сайд СЛамбаа:
-БСШУЯ-тай хамтарч хамтарсан тушаал, шийдвэр гаргадаг ч "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа хяналт, шалгалтын ажлууд сайн биш байна. Тухайлбал, орон нутагт сургуулийн захирлын авгай нь боорцогийг нь хийдэг. Байдал ийм л байна. Ховд аймгийн Булган суманд эрүүл мэндийнхэн нисдэг тэргээр очиж долоо, найм хоног зүтгэж байж хүүхдүүдийн амь насыг аварсан. Бээжингээс авчирсан, химийн бодисны орц, найрлагатай давсыг бялуунд хийснээс хүүхдүүд хордсон. Мөн гуравдугаар сургуулийн хүүхдүүд хоолны хордлого болж ХӨСҮТ-ийнхөн яаж зүтгэж байж амь аврав. Энэ нь мэдрэлийн эрхтэнд нөлөөлсөн хордлого байсан. Хил, гаалиар химийн урвалд оруулсан, хоол хүнсний бүтээгдэхүүн их оруулж ирж байна.
-Сүүлийн үед манайхан нэг удаагийн тариураар халдвар тархдаг гээд эмнэлгийн байгууллагад хандахдаа болгоомжилдог болсон. Энэ тухай?
Нийгмийн Эрүүл мэндийн газрын Бодлого зохицуулалтын газрын дарга С.Төгсдэлгэр:
-В, С вирус цусаар бэлгийн замаар ХДХВ-ын халдвар шиг дамждаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гепатит В-г бэлгийн замаар дамжих халдварын ангилалд оруулдаг. Монголчууд халдварт өвчнийг зөвхөн цус, зүү тариураар дамждаг гэж ойлгодог. Давхар бэлгийн замаар дамждаг халдвар гэдгийг таниулах ёстой. Өнөөдөр бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварт өвчний 40 орчим хувийг эзэлж байна. Энэ дотор гепатит В-г оруулаагүй, Нөгөөтэйгүүр олон удаа буцалгаж хэрэглэдэг тариурыг 1990 он хүртэл хэрэглэж байхдаа энэ өвчнийг хүн амдаа тараасан. 1991 оноос товлолт гепатит В-гийн-эсрэг вакциныг хүүхдүүдийн дунд нэвтрүүлсэн. Түүнээс өмнө төрсөн хүмүүсийн дунд В, С-гийн тархалт өвдөр байх эрсдэл бий. Энэ өвчин давхар бэлгийн замаар дамждаг. Мөн эхээс хүүхдэд халдана.
-Тэгвэл 1990 оноос хойш төрсөн хүүхдүүдийн дунд нарийвчилсан судалгаа хийн халдвартай, халдваргүй гэж ангилж боддоггүй юм уу?
-ДЭМБ-тай хамтарч судалгаа хийсэн. Үүний урьдчилсан дүгнэлт гарч байгаа. Монгол Улсад гепатит В-гийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ гэдгийг баталгаажуулах шинжээчдийг ДЭМБ-аас томилж байна. Энэ оны сүүлээр шинжээчид ирээд 1991 оноос хойш төрсөн хүүхдүүдийн дунд гепатит В-гийн эсрэг вакцинжуулалт үр дүнтэй байна уу гэдгийг баталгаажуулаад манайд албан ёсны баталгаажуулсан гэрчилгээ олгох юм.
1991 оноосөмнө төрсөн гепатит В-гийн халдвар авсан тээгч болсон эмэгтэй жирэмслээд хүүхэд төрүүлэхэд хүүхдэд нь гепатит В-гийн халдвар дамжих эрсдэлтэй. Тэгэхээр тухайн хүүхэд вакцин хийлгэхээсээ өмнө халдвар авах эрсдэл бий. Тиймээс дархлаажуулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьсан. Зарим УИХ-ын гишүүд ганцхан үгийн өөрчлөлт орууллаа гэж шүүмжилж байсан. Хэдийгээр ганцхан үг өөрчилж байгаа ч гэсэн энэ нь цаанаа асар их ач холбогдолтой зүйл юм. Тухайлбал, гепатит В-гийн вакциныг хүүхдийг төрснөөс хойш 48 цагийн дотор хийдэг байсныг 24 цаг болгосон. 24 цаг болгосон нь хүн харахад бага өөрчлөлт мэт боловч ач холбогдлоороо халдвар авсан хүүхдэд гепатит В-гийн халдвар тээгч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Хөхний сүүгээр дамжихад нь хамгаалах юм.
-Эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл өвдөр байдаг. Мэргэжилтнуүдийн эрүүл мэндийг яаж хамгаалж байгаа вэ?
Эрүүл мэндийн сайд СЛамбаа:
-Эмч, эмнэлгийн ажилчдаа хамгаалах ёстой. Тэр тусмаа цус, цусан бүтээгдэхүүнтай харьцаж байгаа мэргэжилтнүүдийг илүү анхаарах нь чухал. Тухайлбал, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, шүдний эмч, сувилагч нарын дунд судалгаа хийхэд байнга тариа хийдэг сувилагч нарт В, С вирусын халдвар өндөр байсан. Тиймээс тэднийг вирусын эсрэг вакцинжуулалтад хамруулна. Цаашид анагаахын болон сувилахуйн сургуульд элсч байгаа оюутнуудад сургуульд ороход нь вакцинжуулалтыг хийдэг тогтолцоог нэвтрүүлэх гээд вируст гепатитаас сэргийлэх, тэмцэх стратегийг өнгөрсөн онд сайдын тушаалаар баталсан. В, С вирус маш хортой. Элэгний хатуурал, хавдар үүсэхэд нөлөөлдөг. Манайд элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 40 гаруй хувийг эзэлж байна. Үнэхээр хүн амын дунд вирусын халдвар өндөр байна. Үүний уршиг болсон элэгний хавдар ч өндөр байна. Ойрын 20, 30 жилд эрүүл мэндийн салбарын хувьд тулгамдсан асуудал хэвээрээ байна. 1991 оноос хойш вакцин хийж байгаа болохоор тодорхой хэмжээгээр хамгаалах нөхцөл нь бүрдэнэ. Харин бэлгийн замаар дамжих замыг таслан зогсоох тал дзэр хүн амынхаа мэдлэгийг дээшлүүлэх ёстой.
-Одоо ихэнх эмнэлэг нэг удаагийн зүү тариур хэрэглэж байгаа. Халдвар авахгүй гэх баталгаа байна уу?
Эрүүл мэндийн яамны Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл:
-Эргэлзээтэй. Манайд үйлдвэрлэж байгаа нэг удаагийн тариур баталгаатай. Гэтэл Монголд зориулсан нэг удаагийн тариурыг Эрээнд үйлдвэрлэж байх жишээтэй. Мөн тэнд хэрэглэж байсан тариураа усаар угаагаад манайх руу нийлүүлчихдэг. Хүмүүс ч гэсэн аль хямд үнэтэйг нь худалдаж авдаг. "Мон-сам" компанийн тариур 140 төгрөгийн үнэтэй байхад Хятадаас оруулж ирсэн тариурыг 60 төгрөгөөр худалдаж авдаг. Тиймээс баталгаатай гэж хэлэх хэцүү.
Нийгмийн Эрүүл мэндийн газрын Бодлого зохицуулалтын газрын дарга С.Төгсдэлгэр:
Зүү тариур гэхээсээ илүү гоо сайхны шивээсээр С вирус дамжих магадлал өндөр байна. Өнгөрсөн онд гоо сайхны жижиг газруудад шалгалт хийхэд чанарын баталгаагүй, шивээсний багаж хэрэгслээр үйлчилж байсан, Хүн амын дунд В,С вирус дамжих гол эрсдэл бол бэлгийн замаар, арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж байгаа гоо сайхны үйлчилгээ, уламжлалт зүүн эмчилгээ байна.
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Дорждагва:
-Эмнэлэгт хэрэглэдэг бүх багаж хэрэгслийг нэг удаагийн болгож байж энэ халдвараас бүрэн хамгаална. Өөрөөр хэлбэл нэг хүнд л зориулсан байх ёстой. Ингэхийн тулд их мөнгө шаардлагатай.
- Цаг уурын өөрчлөлтөөс болж урьд өмнө огт дуулдаагүй халдварт өвчин гарч байгаа, Үүнийг манайхан шинэ болон сэргэж байгаа халдварт өвчин гээд байгаа. Энэ тухай?
Эрүүл мэнднйн сайд С.Ламбаа;
Монгол саа өвчингүй гээд ДЭМБ-аас гэрчилгаэ авчихсан. Гэтэл өнгөрсөн жил ОХУ-д халдварт саа гарахад бид бас түргэн авч саагийн вакцин хийсэн. Хүмүүс өвчин хийсч ирлээ гэж ярьдаг шүү дээ. Энэ үнэн. Цаг уурын өөрчлөлт цоо шинэ өвчинг бий болгож байна. Монголд хүйтрэхээ болиод дулаарахад халуун орны өвчин орж ирэх магадлал өндөр. Манайхан халуун орон руу явахдаа шар чичрэг өвчний тариа хийлгэчихээд амьд ирдэг. Энэ өвчин монголд орж ирэх магадлалтай.
-Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд энэ өвчнөөр өвдөх эрсдэл өндөр. Энэ тохиолдодд урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаж авч байгаа вэ?
Нарангийн энгэрт хог хаягдлын байгууламж гаргаж бүх эмнэлгийн хогийн 25 хувийг шатааж, 75 хувийг нь халдваргүйжүүлээд устгадаг. Бид үйл ажиллагаатай нь танилцсан. Манайхан цаасан хайрцагт тариураа хийгээд ачдаг. Гэтэл бүх тариур хайрцагаа цоолоод гарч ирсэн байсан. Энэ мэтчилэн стандартын бус зүйл хэрэглэж байгаа тохиолдолд сувилагч гараа хатгахад халдвар авна, Тиймээс xaлдвapгүйжүүлэлтийн дэглэмийг чангатгах ёстой. Нөгөө талаасаа эмч нар ч гэсэн хагалгаа хийхдээ хамгаалалт хийж байх нь чухал. Саяхан ДОХ-ын халдвар аваад арван хэдэн жил явсан, нэг ч удаа эмнэлэгт хэвтэлгүй явж байгаад нас барсан тохиолдол гарлаа шүү дээ. Ийм хүнд мэс засал хийгээд, эсвэл ямар нэг тариа хийгээд хаддвар авахыг үгүйсгэхгүй. Тиймээс эрүүл мэндийн салбар өөрийгөө хамгаалах механизмаа бэхжүүлэх ёстой.