Залуучуудын нийгмийн амьдралд анхаарна
2011.04.11

Залуучуудын нийгмийн амьдралд анхаарна

"Нийгмийн Ардчилал" Монголын залуучуудын холбооноос өчигдөр залуучуудын дунд явуулсан "ЗР" судалгааны дүнгийн талаар nazhсэтгүүлчдэд мэдээлэл хийв."ЗР" судалгааны зорилго нь Монголын хойч ирээдүй болсон залуус өнөөдөр хаана, юу хийж байна вэ, тэдэнд юу хэрэгтэй байна вэ, шийдвэрлэж чадахгүй ямар асуудал байгааг тодорхойлохын зэрэгцээ зөв шийдэлд хүрэх замыг нь зааж өгөх аж. Тус судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 17-45 насны нийт 37 мянга гаруй залуу хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан дээрх залуусын 67.3 хувь нь орон нутагт, гэр хороололд, эрхэлсэн тодорхой ажилгүй амьдарч байгаа аж. Тиймээс "Нийгмийн Ардчилал" Монголын залуучуудын холбооны баг ирэх зургадугаар сараас орон нутгийн залуучуудын боловсрол, нийгмиин амьдралд анхаарч, шийдвэрлэж чадахгүй асуудлуудынх нь гарцыг тодорхойлоход туслахаар болов. Мөн ирэх аравдугаар сард нийслэлийн есөн дүүргийн залуучуудад хандсан үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.