ЗТБХБ-ын яамны сайд Х.Баттулгын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зөвлөлдөх уулзалт дээр хэлсэн үг
ЗТБХБ-ын яамны сайд Х.Баттулгын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зөвлөлдөх уулзалт дээр хэлсэн үг
Эрхэм хүндэт хатагтай Ноэлин Хейзэр,
Эрхэм төлөөлөгчид өө,
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтран зохион байгуулж байгаа энэхүү зөвлөлдөх уулзалт нь цаг үеэ олсон, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
Ийм санаачилга гаргасан Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хейзэрт талархлаа илэрхийлье.
Эрхэм төлөөлөгчид өө,
Монгол Улс хөгжлийнхөө шинэ үе шатны гараан дээр ирээд байна. Уул уурхайг дагасан зам тээвэр, хот байгуулалт, эрчим хүч зэрэг дэд бүтцийн далайцтай бүтээн байгуулалт хийх шаардлага тулгараад байна.
Урьд өмнө дэд бүтцийн ийм олон салбарыг нэг дор хамарсан бүтээн байгуулалт манай оронд өрнөж байсангүй. Иймээс бидэнд туршлага, хөрөнгө санхүүжилт дутах нь ойлгомжтой. Бид олон улсын хөрөнгийн зах зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн байгууллагын оролцоог эрхэмлэж үзэхийн зэрэгцээ дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж байна. Энд хувийн хэвшил, төрийн оролцооны түншлэлийн (public-private partnership PPP) үр ашгийг дээд хэмжээнд хүргэхэд бидэнд НҮБ, түүний дотор Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын тусламж, зөвлөгөө чухал юм.