“Их хотын такси” арга хэмжээ боллоо
“Их хотын такси” арга хэмжээний нээлтэд Зам, тээвэр, барилга, Хот байгуулалтын сайдын хэлэх үг
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар болон томоохон суурин газрын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хөдөлгөөний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан их багтаамжийн 500 автобусаар шинэчилж, нийтийн тээврийн үйлчилгээг хийн түлшээр ажилладаг 2000-аас доошгүй таксигаар хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ” гэж тусгагдсаныг хэрэгжүүлэх зорилгоор 2009-2010 онд БНСУ-д үйлдвэрлэсэн “Daewoo” маркийн их багтаажмийн 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа билээ.