Гадаадад амьдардаг иргэдээ зургаан сарын нэгэн гэхэд бүртгэж дуусгана
2011.04.12

Гадаадад амьдардаг иргэдээ зургаан сарын нэгэн гэхэд бүртгэж дуусгана

Гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж эхлээд байгаа. Бүртгэлийн ажил ирэх talbai_01зургаан сард дуусна.Энэ ажлыг Солонгос улсаас эхлүүлсэн бөгөөд одоогоор 400 гаруй иргэн хамрагдаад байгаа ажээ. Мөн энэ сард багтааж монголчууд хамгийн ихээр сурч, ажилладаг Казахстан, Бүгд найрамдах Чех, Америкийн нэгдсэн улсад байгаа иргэдээ хамруулна. Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд энэ бүртгэлд хамрагдсанаар төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний болон байнга оршин суугаа газрын бүртгэлийг баталгаажуулж, хурууны хээгээр мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.