Шинэ таксиг иргэд лизингээр авч болно
2011.04.13

Шинэ таксиг иргэд лизингээр авч болно

battulga_tahi01_copyНийслэлд хотод 400 шинэ такси нэмэгдлээ.Эдгээр нь байгаль орчинд ээлтэй шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг ажээ.Энэ таксинаас  иргэд 2,7 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд 1,5 хувийн хүүтэй,3,5 жилийн хугацаатай лизингийн зээлээр  авч болох юм байна. Хэрвээ та сонирхвол Сонгино хайрхан дүүрэг буюу Москва хорооллын замын урд байрлах” Монгол Хьюндай” компанийн байранд очиж дэлгэрэнгүй  мэдээлэл авах боломжтой. Мөн ажлын анкет бөглөж болох гэнэ.Тухайн такси хаана явж байгааг оператор бүрэн хянах “Такси контроль систем”-тэй бөгөөд үйлчлүүлэгчдэд явсан километрийн тооцооны хуудсыг өгөхөөрөө бусад таксинаас ялгарах юм. Шинэ таксинууд таван сарын эхээр үйлчилгээнд гарна.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.