Орчноо үлгэр жишээ тохижуулсан иргэн аж ахуйн нэгжийг урамшуулна
Нийслэлд 2011 онд таван тэр бум төгрөгөөр гэрэлтүүлэг тавихаар болсон билээ. Ингэхдээ нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны болон гэр хорооллын гэрэлтүүлэгт бүгдэд нь хуваарилан зарцуулах ажээ. Энэ жил нийслэлийн гэрэлтүүлгийг сайжруулж хоггүй цэвэр орчин, хаягжилтад анхаарч, “ Гэрэлтэй хот гэгээтэй амьдрал” сэдэвт болзолт уралдаан, аян зохион байгуулах гэж байна. Гаднах хаягаа монгол хэлээр бичиж, орчныхоо 50 ам метр талбайг орчин үеийн шийдлээр гэрэлтүүлэн, хоггүй цэвэр орчин бүрдүүлсэн албан газар,гудамж талбайгаа хамтран гэрэлтүүлэгтэй болгосон иргэд,СӨХ-г дэмжиж нийслэлээс урамшуулах ажээ. Гэрэлтүүлэг нь орчин үеийн шийдэлтэй байх ёстой. Энэ ажилд хэн ч гэсэн оролцож болох юм байна.