2011.04.15
АНУ-ын Конгресст Монголыг дэмжих бүлэг үйл ажиллагаагаа эхлэв
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү нар Панам улсад болж буй Олон улсын парламентын холбооны 124 дүгээр чуулганд оролцохоор явах замдаа энэ сарын 12-нд АНУ-д түр саатаж, АНУ-ын Конгресст зочлон 112 дахь Конгрессын Монголыг дэмжих бүлгийн үйл ажиллагааг нээх ёслолд оролцлоо.
Уг арга хэмжээнд монголын талаас УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч, УИХ дахь Монгол-АНУ-ын парламентын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Х.Цэнгэл, америкийн талаас Сенатын гишүүн МакКэйн болон дээрх бүлгийн дарга нар болох Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жое Питс, Жим МакДермот, Ж.Рэбэрг нар оролцов.
Талууд Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны чухлыг тэмдэглэв.
Уг арга хэмжээнд Монгол Улсыг дэмждэг АНУ-ын зарим think-tank-ууд, Конгрессын гишүүдийн Монголыг хариуцсан зөвлөх, туслахууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо .0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.