Барилгын материалын үнэ тогтвортой байна
2011.04.16

Барилгын материалын үнэ тогтвортой байна

Жил жилийн өдийд барилгын материалын үнэ огцом нэмэгддэг.Энэ хаврын хувьд бүр ч их онцлогтой. Учир нь УИХ, Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдэд зориулан "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор тус салбарынхан нэлээд хөдөлгөөнд орж, материалын үнэ ихээхэн өөрчлөгдөх нь тодорхой болоод байгаа юм.

barilgin-materialЗуун айлын барилгын материалын захын худалдаачдын ярьж байгаагаар барилгын материалын үнэ одооноос нэмэгдээд эхэлжээ. Гэхдээ материалын үнэ өмнөх жилийн өдий үеийнхтэй харьцуулхад төдийлөн өөрчлөгдөөгүй, харин ч пүүс зэрэг зарим материалын үнэ буурсан байна.

Учир нь барилгын "сезон" эхлэх хараахан болоогүй гэнэ.Зургаа, долдугаар сараас эхлэн барилгын компаниудын эрэлт ихсэж, материалын үнэ нэмэгддэг байна. Барилгын гол материал болох монгол, хятад цементийг худалдаалах үнэ адил байдаг ч худалдаачид дотоодын цементийг борлуулах сонирхолгүй байдаг гэв. Учир нь монгол цемент үйлдвэрээсээ үнэтэй гардгаас гадна марк (даац) бага гэнэ. Иймээс цементийн үйлдвэртэй гэрээтэй ажилладаг томоохон компани биш л бол худалдаачдаас хятад цементийг авахаас өөр аргагүй болдог аж.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.