Ясны сийрэгжилтийг харьяалал харгалзахгүй оношилно
2011.04.17

Ясны сийрэгжилтийг харьяалал харгалзахгүй оношилно

Баянзүрх дүүргийн эмнэлэгт яс сийрэгжилтийг хэмжих хэт авиан аппарат байдаг гэнэ.Энэ нь яс хугарах эрсдэлийг богино хугацаанд хурдан оношлох орчин үеийн аппарат юм. Солонгост үйлдвэрлэсэн, ясны эдийн эрдсийн нягтралыг тодорхойлон хугарал үүсэх emneleg-2эрсдэлийг урьдчилан гаргадаг. Өндөр нарийвчлалтай, гелэн зөөлөвчтэй, автомат байршилтай, богино хугацаанд хэмждэг. Хэмжилт хийхэд бэлтгэх хугацаа бага, программ хангамж сайтаи, цацрагийн аюулгүй. Хүмүүс яс хугарсан хойноо рентгенд харуулж 20-30 хувь ясны сийрэгжилттэй болсноо мэддэг.Тэгвэл энэ аппарат тухайн хүний ясны нягтаршил, сийрэгжилт 2-3 хувь алдсан байхад оношилдог. Хэмжилтэд 15-хан секунд зарцуулна. ДЭМБ-аар ясны нягтаршилыг тогтоодог "Т" оноо буюу гурван үндсэн үзүүлэлтээр аппарат оношилгоо хийдэг. Тус эмнэлэг нь дүүрэг харгалзахгүй. Хот хөдөө хаанаас ч ирсэн иргэн оношлуулж үзүүлээд шаардлагатай эм, тариагаа бичүүлэх, эргэж хянуулах, урьдчилан сэргиЙлэх, зөвлөгөө авахад чөлөөтэй юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.