2011.04.18
“Чаддаг юм бол бичээд ирээрэй”
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байв. Гишүүдийн зүгээс хоёр танхимтай парламентын асуудлаар яриа өдөхөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар эсэргүүцжээ. Тэгтэл МАН-ын хууччуул шинэхэн гишүүний "толгой дээгүүр" болсныг зэмлэж, "юу ч мэдэхгүй байж битгий ах нарынхаа өөдөөс үг сөрж бай" хэмээн сургасан аж. Гэтэл Ж.Сүхбаатар гишүүний уур хүрч “Та нар тэгээд мэдэж байгаа юм уу, мэдэж байгаа юм бол төслөө бичээд ирээч. Бичиж чадахгүй ш дээ” хэмээн басчээ.
Нээрээ ч сүүлийн үед МАН-ын гишүүд мэдсэн мэдээгүй бүгд л “Хоёр танхимтай парламенттай болохгүй бол парламент ямар ч хяналтгүй боллоо” хэмээн намын даргынхаа амыг дагуулах болсон. Ядаж байхад энэ асуудлаар улс төр, нийгэм судлаачид нь дуугарч өгөхгүй болохоор улстөрчид хаа дуртай газраа юу дуртайгаа ярьж, түүнийгээ нийгэмд тулгадаг болчихоод байгаа. Ингэхэд Монголд улс төрийн шинжлэх ухаан гэж юм байна уу?
news.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.