Иргэдэд хувийн орон сууц барихад нь хөнгөлөлт үзүүлж байна
2011.04.19

Иргэдэд хувийн орон сууц барихад нь хөнгөлөлт үзүүлж байна

Тохилог хувийн орон сууцтай болохыг хүсэж байгаа иргэдэд хэмнэлттэй сууц барихад нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төсөл, "Хас" банктай хамтран ажиллаж байна. Эрчим хүчний хэмнэлттэй барилга барих айл өрхөд зээлийн oron-suuts-20_copyурьдчилгаа, сарын төлбөрийг хөнгөвчлөх мөнгөн урамшуулал татаас олгож байгаа юм.

 

Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгино-хайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар дүүргийн айл өрхөд 35 м2 сууц барихад 5 сая төгрөг, 65 м2 сууцанд 9 сая төгрөгийн татаас олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл 28 сая 350 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа 65 м.кв байшинг  та 19 сая 350 мянган төгрөгөөр, харин 35 м.кв, 15.760 мянган төгрөгийн үнэтэй сууцыг 10 сая 760 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой.

 

Үүний тулд урьдчилгаа төлбөрт  гурван сая хүрэхгүй төгрөг төлөх хэрэгтэй болно. Энэхүү зөрүү мөнгөний татаасыг "Монголын Мянганы сорилтын сан", "Цэвэр агаар" төслөөс олгох юм.Тэд татаасаар олгосон мөнгөө иргэн танаар эргэн төлүүлэхгүй бөгөөд тус сангаас танд өгч байгаа урамшуулал юм байна.Бага мөнгөөр их дулаахан амьдрах боломжийг нээж өгч байгаа "Цэвэр агаар" төслийнхэн эсгий гэрээс эрчим хүчний хэмнэлттэй байртай болох аяныг эхлүүллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг ЭНД дарж авна уу

Т.Наранцэцэг


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.