Ажилгүй иргэдээ түр ажлын байраар хангана
Баянзүрх дүүрэг ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангахаар "Нэг гудамж-нэг ажлын байр" төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас тус дүүрэгт шилжин ирэгсэд нэмэгдэж олон нийтийн газар үйлддэг гэмт хэрэг ихсэж, ил задгай хог хаягдал хаях болсон.Иймд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн алба "Нэг гудамж-нэг ажлын байр" төслийг боловсруулж энэ сарын 1-нд баталжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр дүүргийн 363 иргэн ажилтай болно.Дүүргийн хэмжээнд нийтдээ 28 хороонд иргэдийг ажиллуулж гэр хорооллын 3-4 гудамжийг нэг хүнд хариуцуулна.Байшин хороололтой нэг хороог дөрвөн хүнд хариуцуулах гэнэ. Хороодод ажиллах иргэд гудамж талбайд ил задгай хог хаяулахгүй, хог хаясан хүнийг холбогдох байгууллагад мэдэгдэх, гудамжны гэрэлтүүлгийг хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх зэрэг ажлыг хийх юм байна.