Шинээр барих төмөр замын асуудлаар  мэдээлэл сонслоо
2011.04.20

Шинээр барих төмөр замын асуудлаар мэдээлэл сонслоо

Шинээр барих төмөр замын асуудлаар  мэдээлэл сонслоо

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан ‘’Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого’’-ын 3.2.2-т заасан эхний үе шатанд барихаар төлөвлөсөн Даланзадгад-Тавантолгой- Сайшанд-Чойбалсангийн чиглэлд шинээр баригдах төмөр замын суурь бүтэц барих ажлын явцын талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын мэдээллийг сонслоо.


battulga_10Засгийн газрын 283 дугаар тогтоолоор ‘’Монголын төмөр зам’’ төрийн өмчит хувьцаат компанид дээрх төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ЗТБХБ-ын сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаал гаргаж, шинэ төмөр замын зурвас газрын байршил, хэмжээг тогтоох, инженер геологи, геодезийн болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх судалгааны ажилд мэргэжлийн баг томилж, хяналт тавих, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон гэрээ байгуулах, шинэ төмөр замын суурь бүтэц барих ажлын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, төмөр замын суурь бүтэц барих гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах талаар холбогдох арга хэмжээг үе шаттайгаар авч байгаа юм байна. Геодезийн судалгааны чиглэлээр 1135 км-т хээрийн судалгааны 10 км-ийн интервальтай үндсэн цэг тэмдэгтүүдийг суулгаснаас гадна өндөрийн болон байрлал зүйн үндсэн сүлжээг байгуулах хээрийн хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн замын төслийн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлээгүй байгаа тул дээрх ажлуудыг ‘’Геомастер’’ ХХК, ‘’Эко Гидро Гео’’ ХХК зэрэг компаниудаас мөнгө гаргуулан зээлээр гүйцэтгэж байна.

 

Түүнчлэн зөвшөөрлийн дагуу бага хүүтэй боломжит нөхцөл санал болгосон Хаан банкнаас нэг жилийн хугацаатай жилийн 9 хувийн хүүтэй зээл авахаар гэрээ байгуулсан байна.

УИХ-ын гишүүн Р.Раш хэлэхдээ төмөр зам бол төмөр дээр төмөр явах маш нарийн шинжлэх ухааны аргачлал шаардсан ажил гэдгийг анхаарч ажиллахыг сануулаад техник эдийн засгийн үндэслэл алга, төмөр замын оролцоо алга байна. Энд олон компаниудад тараан өгч, төмөр зам бариулна гэдгийг ойлгохгүй байна. Зарчмын хувьд буруу. Төмөр зам бол 100 жилийн магадлал дээр тогтож, судалгаанд үндэслэн, урьдчилсан төсөл боловсруулж хийх ажил гэлээ.

УИХ-ын гишүүн З.Алтай хэлэхдээ Өмнөговьд шороо босч, байгаль там болж байгааг хичнээн их телевизээр харав аа. Байгалийн баялгаас хуссан мөнгөөрөө зам тавьж болдоггүй юм уу? Тэнд бүр вант улс болсон, бүх асуудлыг тэндээ шийддэг, байгалийн баялгаа хамгаалах эрх байна уу, Засгийн газарт. Зогсоочиж болдоггүй юм уу? Мафийн сүлжээ дэндэж байна. Бүх юмыг худалдаж авдаг тэгээд айлгадаг. Үүнийг яах ёстой вэ. Манай авто зам дээр ч мафийн сүлжээ ажилладаг нь үнэн гэлээ. Харин салбарын сайд хариулахдаа нүүрс олборлож байгаа компаниуд өөрсдөө замаа тавих ёстой. Орон нутаг мэднэ гээд том эрх мэдэл өгдөг. Маш их мөнгөтэй болсон. төр засаг руу ороод ирсэн, үүний эсрэг боломжийн хирээр явж байна гэлээ. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир Байнгын хороо энэ асуудлаар жич ажлын хэсэг гарган асуудал боловсруулан оруулж ирэхийг Байнгын хорооны даргад санал тавимаар байна гэсэн бол Д.Ганхуяг гишүүн хэлэхдээ байгаль орчноо сүйтгэдэг, амьд амьтан оршин байх нөхцөлгүй болсон үед Засгийн газарт говийн дэд бүтцийн нэгдсэн бодлого байна уу? Байгалиа сүйтгэдэг энэ үйл ажиллагааг таслан зогсоож, сайдын эсвэл Засгийн газрын шийдвэр гаргаж, зогсоовол яасан юм бэ гэлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.