Та газар эзэмших эрхтэй ч танд үүрэг гэж бас бий
2011.04.20

Та газар эзэмших эрхтэй ч танд үүрэг гэж бас бий

Өмчлөгдсөн газар нь амины орон сууц гэр хорооллын хашааны зориулалттай газар гэсэн үг. Хуулиараа бол 0.07 га буюу 700 метр квадрат газар байна.700 метр квадрат газар эзэмшиж байгаа тохиолдолд газрын төлбөр нь 30800 төгрөг болно. Энэ мөнгөний 90 хувийг төр дааж, чөлөөлдөг.Тэгэхээр тухайн иргэн 10 хувь буюу 3080 төгрөг  төлнө гэсэн үг. Харин хувьчлаад, өөрийн өмч болгоод gazar-3авсан бол газрын татвар 55440 төгрөг болно. Үүний 95 хувийг нь төр чөлөөлөхөд өмчилж байгаа 700 метр газарт  2772 төгрөг төлнө. Энэ нь газар эзэмшиж байгаагаас 308 төгрөгөөр хямд гэсэн үг. Газар өмчлөлийг эрчимжүүлэхээс гадна иргэдийг хувийн өмчтэй болгох үүднээс татварын хөнгөлөлт үзүүлдэг ажээ. Хоёр бөгөөд түүнээс дээш жил газрын төлбөрөө төлөөгүй удаа дараа шаардуулдаг иргэн, аж ахуйн нэгж байдаг байна.Тэдэнд эхний ээлжид мэдэгдэл, шаардах хуудсаа өгч, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг. Бүр болохгүй бол шүүхэд хандаж, шийдвэр гаргуулдаг. Хэдий шүүхэд очсон ч төлбөрөө шийдвэрлээгүй тохиолдол байсаар байдаг ажээ.Тэгэхээр хамгийн эцсийн арга хэмжээ болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газрын эрхийг нь хүчингүй болгодог байна. Газрын эрх нь хүчингүй болсон тохиолдолд тухайн газар эзэмшигч, ашиглагч газрын гэрчилгээгээ хураалгаж, газраа чөлөөлж өгөх ёстой. Хэрэв чөлөөлөөгүй тохиолдолд албадан буулгадаг ажээ. Газраа аваад 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй, Мөн төлбөрөө төлөөгүй бол таны газрыг хураан авах хууль байдаг юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.