Автобусны зогсоолыг тохижуулна
2011.04.20

Автобусны зогсоолыг тохижуулна

Нийтийн тээврийн салбарт 2011 онд хийгдэх ажлуудын талаар Нийтийн тээврийн газрын албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн юм. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтод тусгагдсаны дагуу 10-аас доошгүй эцсийн буудал зогсоолыг тохижуулахаар тусгагдсан.Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дэнжийн мянга, Шархад,Баянхошуу,Улиастай, Нисэхийн таван zogsoolэцсийн буудлыг иж бүрэн тохижуулах ажлын зураг төсөл батлагдсан байна. Мөн 10 эцсийн зогсоолыг төр хувийн хэвшлийн түншлэл дээр тохижуулахаар шийдвэрлээд байгаа ажээ.Түүнчлэн энэ жил таксины зориулалтын найман зогсоол барихаар болсон. Эдгээрт таксины зургаан түр зогсоол, хоёр байнгын зогсоол баригдах бөгөөд байрлалын хувьд Сансар, 16-р хороолол, Тэнгис кино театр, Барилгачдын талбай зэрэг газарт таксины зогсоолуудыг барьж байгуулах ажээ.Харин автобусны эцсийн зогсоолд баригдах байруудын хувьд Шар хадны эцсийн зогсоолд хоёр давхар барилга барих бол бусад зогсоолд нэг давхар барилгууд баригдахаар төлөвлөж байна. Нэг эцсийн зогсоолыг тохижуулах төсөвт өртөг нь барилга байгууламжийн ажлаасаа хамааран 100 гаруй саяас 200 гаруй сая төгрөгт хэлбэлзэж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.