2011.04.20

Туул голын сав газарт хэрэгжүүлж буй ажлын талаар БОАЖ-ын сайд нээлттэй тайлбар өглөө

“Туул гол ширгэж байна, сайд аа. Та өнөөдөр юу хийх вэ?” гэсэн онлайн мэдээлэл, хэлэлцүүлгийг нийгмийн тодорхой бүлгийн зүгээс олон нийтэд түгээжээ. Иргэний хөдөлгөөнийхний О.Магнай тэргүүтэй төлөөллийн тавьсан хүсэлтийн дагуу дээрх асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Л.Гансүх Туул голын усны нөөц хамгаалал, ариун цэвэр, усны хэрэглээ, байгаль орчны хяналт зэрэг асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа. Гэвч, дээрх нэр бүхий төлөөлөл нээлттэй ярилцлагад ирээгүй тул танилцуулга мэдээллийг онлайн хэлбэрээр хүргүүлж байна.gansukhh_copy

БОАЖЯ-нд 2011.4.19-ний өдрийн 15.00 цагт болсон нээлттэй ярилцлагад Туул голын асуудалтай холбогдох төр, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Тодруулбал, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Нийслэлийн засаг даргын орлогч, Туул голын сав газрын зөвлөлийн тэргүүн Да.Ганболд, Засгийн газрын хэрэгжүүүлэгч агентлаг Усны газрын орлогч Ц.Сосорбарам, тус газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга П.Бадамдорж, Усны үндэсний хорооны ажилтан Б.Сэрчмаа нар холбогдох мэдээллүүд өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.ДЭЛГЭРЭНГҮЙ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.