“ Хүний хөгжил” сангийн санхүүжилт бүрэн хийгдсэн
Монгол Улсын иргэд энэ сард олгох "Хүний хөгжил сан"-ийн 21 мянган төгрөгөө авахаар арилжааны банкнуудын үүдэнд жагсаж эхэлжээ. Арилжааны банкнууд өнгөрсөн сард хоёр ч удаа "Санхүүжилт дууссан тул Хүний хөгжил сангийн мөнгийг олгохгүй" гэсэн зарлалыг үүдэндээ нааж байсан юм. Учир нь банкнуудад холбогдох газраас санхүүжилтийн 60 орчим хувийг нь л өгсөн аж.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Хүний хөгжил сан"-ийн мэргэжилтний хэлснээр Сангийн яамнаас санхүүжилтийг бүрэн хийсэн. Арилжааны банкнуудын дансанд байршуулсан. Өнгөрсөн гуравдугаар сарын мөнгөө авч чадаагүй иргэдийн мөнгийг ч гэсэн дансанд хийсэн гэнэ. Энэ сард "Санхүүжилт дууссан" гэх шалтгаан сонсож банкны үүднээс буцах хүн гарахгүй гэнэ.