2011.04.22
Үндэсний Cтатистикийн Хороо “2010 оны тэргүүний мэдээлэгч байгууллага”-уудаа шалгарууллаа
Статистик, бүртгэл, мэдээллийн ажлыг анхан шатанд сайжруулах, мэдээ тайлангийн үнэн бодит, шуурхай байдал, хамралт, чанарын түвшинг дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллаж, амжилт гаргасан тэргүүний мэдээлэгч байгууллагуудаа Үндэсний статистикийн хороо шалгаруулж дүгнэв. “2010 оны Статистикийн тэргүүний мэдээлэгч байгууллага”-аар “Багануур” ХК, “Монросцветмет” ХХК, “Көшелик” ХХК, “Найнги” ХХК гэсэн байгууллагууд шалгарлаа.
“Багануур” ХК, “Монросцветмет” ХХК байгууллагуудын шагналыг Үндэсний Cтатистикийн Хорооны дарга С. Мэндсайхан гардууллаа. “Багануур” ХК-ын гүйцэтгэх захирал Д.Дамбапэлжээ,Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга А.Энхбат, ахлах эдийн засагч Ч.Очирлхам ,“Монросцветмет” ХХК-ыг төлөөлж Нэгдүгээр орлогч захирал Свиридов Владимир Николаевич, Статистикийн мэдээ хариуцсан эдийн засагч н.Эрдэнэбулган нар хүрэлцэн ирлээ. “Көшелик” ХХК Баян-Өлгий аймаг, “Найнги” ХХК Дорнод аймгаас тус тус шалгарлаа. Эдгээр байгууллагууд нь статистикийн мэдээлэгчийн эрх, үүргийн талаарх “Статистикийн тухай” Монгол улсын хуулийн 9 дүгээр зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн, албан ёсны мэдээ тайланг анхан шатны бүртгэлд тулгуурлан тогтоосон хугацаанд нь гарган мэдээлж хэвшсэн, статистикийн албанаас зохион байгуулсан тооллого, түүвэр судалгаанд идэвхитэй бүрэн хамрагдаж, шаардлагатай мэдээллээр олон жилийн цахим сан бүрдүүлж мэдээллийн технологийн дэвшилийг нэвтрүүлсэн, статистикийн байгууллагаас гаргадаг тоо мэдээллийг байгууллагын маркетингийн бодлогодоо удирдлага болгон ашигладаг зэрэг болон байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөлтийг тухай бүрт шуурхай мэдээлж, бизнес регистрийн санд нөхөлт, баяжилтыг бүртгүүлдэг, “Албан ёсны статистикийг 2006-2010 онд хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан юм...

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.