Нийслэлийн долоон газар замын ажил хийгдэж байна
2011.04.22

Нийслэлийн долоон газар замын ажил хийгдэж байна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Таван шарын уулзвараас Орбит, Толгойтын уулзвар хүртэлх 2.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл,  Цэцэг төвийн уулзвараас МУБИС хүртэл Бага тойруугийн 2.6 км авто замын  ажил, Сансрын ШТС-аас Дамбын зам хүртэлх 6.7 км авто зам, Дамбын замаас Сэлбэ голын зүүн эргээр Шадивлан хүртэлх 6 км авто зам,Цайз захаас Шархадны эцэс хүртэлх 3.7 км авто зам зэрэг нийт долоон газар зам засварын ажил эхлээд байна. /Дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс үзнэ үү./

zam_tuluee

 

Энэ жилийн зам засвараар замыг өргөтгөж мөн явган хүний  замыг хоёр талаар нь тавьж ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь давхар шийдэж байгаагаараа онцлог юм.

 

TOB-ZAMӨнөөдрийн байдлаар  зам хаасан газар байхгүй байгаа  ч ирэх тавдугаар сарын нэгнээс одоо засагдаж байгаа замуудыг хэсэгчлэн хаах юм байна.

 

Зам засахад тулгарч байгаа хүндрэлтэй асуудал нь газар чөлөөлөх явдал байгаа аж. Учир нь иргэдтэй үнийн асуудал дээр тохиролцдоггүй, мөн иргэд аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй газар обьект барьснаас болж энэ хүндрэлүүд гарч байгаа юм.

Энэ жилийн зам засварт нийслэлийн авто замын газраас онцгойлон анхаарч байгаа. Замын ажил гүйцэтгэж байгаа компаниудад өндөр шаардлага тавьж байгаа учир ихэнх замын ажил төлөвлөсөн хугацаанаасаа эрт дуусах төлөвтэй байна. Мөн чанарын асуудалд өндөр анхаарч ажиллаж байгаа гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.