СЛамбаа: Монголын хэдхэн том голын асуудлыг хөндсөн хууль гаргая
2011.04.23

СЛамбаа: Монголын хэдхэн том голын асуудлыг хөндсөн хууль гаргая

Манай сонин өнгөрсөн оноос эхлэн Туул голын асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүдээс санал асуулга авч байгаа. Мөн "Туул голын тухай хууль санаачилсан хүнийг Зайсан толгойд мөнхөлнө өө" гэсэн нийтлэл гаргаж байсан билээ. Манай сонины энэ бух хичээл зүтгэл үр дүнд хүрч, ойрноос энэ асуудлаар төрийн хэмжээнд ярьж эхэлсэн. Салбарын яамнаас ч энэ асуудалд анхаарал хандуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-ын гишүүд Туул голыг хамгаалах асуудлаар төсөл, хөтөлбөр боловсруулж эхэлжээ. Харин энэ удаагийн "Та Туул голын тухай хууль санаачлах уу" буяндаа УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Эрүүл мэндийн Сайд С.Ламбаа, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Л.Гансүх нарыг урьж, байр суурийг нь сонслоо. Мөн Байгаль орчны яамнаас ямар уйл ажиллагаа зохион байгуулж буйг сонирхсон юм.

lambaa_saiddd-Туул голыг хамгаалах олон янзын аян өрнөж байна. Сүүлийн үед бүр идэвхтэй ярьж эхэллээ. Аян өрнөөд, яриад үр дүн алга л байна. Тиймээс хурдхан Туул голыг хамгаалах тухай хуультай болбол яасан юм бэ?

-Би гол мөрний хамгаалалтын тухай тавьж байгаа асуудалд санал нэг байна. Харин ганц голын тухай хууль гаргаж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэвэл утгагүй. Туул гэвэл би Орхон, Тамир голоо хамгаалмаар байна. Гэтэл өнөөдөр урт нэртэй хууль зэрэг байгаль орчны олон хууль хэрэгжихгүй байгаа нь цаана нь олон компанид эрх өгсөнтэй холбоотой. Нөхөн олговрыг нь өгнө гэхээр хэчнээн тэрбумаар яригдсан тоо хэлээд заваараад байгаа юм. Миний бодлоор Туул гол гэж туйлшрахгүй Монголын хэдхэн том голын асуудлыг хөндсөн хууль гаргамаар байна. Орхон, Туул, Тамир, Сэлэнгэ гээд л нийтээр нь багтаасан шүү дээ. Өнөөдөр Өгийнуур 10 см-ээр багасаж байна л гэнэ. Тиймээс түрүүний хэлдэг хуулийг ярьж эхэлбэл би хоёр гараа өргөөд л дэмжинэ. Тэр байтугай боловсруулахад оролцоход ч бэлэн байна.

-Та өөрөө хууль гаргаж болдоггүй юм уу. Өөрийнхөө санаачилгаар шүү дээ?

-Болохгүй юмгүй. Бусад гишүүд төсөл, хөтөлбөр гаргаж байна л гэнэ. Туул голыг хамгаалах тухай л гэнэ. Тэгвэл Улаанбаатар хотынхон Туул Голоо хариуцах хэрэгтэй .Тамир голоо Архангай, Орхоноо Өвөр-хангай аймгийнхан хамгаалъя л даа.Энэ чинь тухайн нутаг дэвсгэрийн захиргаатай салшгүй холбоотой. Уул уурхайн лицензийг орон нутагт шилжүүлье. Тийм эрх зүйн зохицуулалтыг халгаад өгвөл нутаг нутгаараа гол усаа хамгаалах боломж бий.

Н.Пунцагболд

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.