УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Өч төчнөөн хууль байгаа ч хэрэгжүүлдэггүй
2011.04.24

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Өч төчнөөн хууль байгаа ч хэрэгжүүлдэггүй

Цөөн хэдхэн хувиа хичээсэн бизнесмэнүүдийн харалган үйлдлийн улмаас хагас сая гаруй хүнийг ундаалж ирсэн Туул голын нөөц жил ирэх тусам багассаар байгаа нь Улаанбаатар хотод усны хомсдол үүсэх аюулын харангыг дэлдэж эхэлсэн билээ.Тиймээс танай сонин "Туулын уснаас уухыг хориглоно"аяныг зохион байгуулах хүрээндээ зөвхөн Туул голоо хамгаалахад зориулсан тусгай хуультай болох санаачилгыг гаргаж үүнийг УИХ-ын дарга, гишүүд дэмжсэн. Харин өнөөдөр энэ асуудал дээр УИХ-ын гишүүд ямар байр суурьтай болсныг сонирхвол.

munkhochir_bhoroo-Туул голыг хамгаалах өч төчнөөн хууль байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Уг нь бүх дүүргийн Засаг дарга нарт Туул голыг хамгаалахад гол зэвсэг нь болж чадах хуулиуд байна. Үүнийгээ л хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол Засаг дарга нарын ажил. Түүнээс биш УИХ, Засгийн газрынхан толгой өвдөх ёсгүй. Гэтэл 100 хувь болохгүй, дархан цаазтай гээд заачихсан хил дотор нь хорооллууд босож байна.Тэгэхээр ганц нэг, аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцох бус, хуулийн хэрэгжилтээ бүрэн хангах тухай л ярих хэрэгтэй байна.

Ц.Мөнхжин

Өдрийн шуудан

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.