УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Тусгайлсан хуультай болбол сайн л байна
Цөөн хэдхэн хувиа хичээсэн бизнесмэнүүдийн харалган үйлдлийн улмаас хагас сая гаруй хүнийг ундаалж ирсэн Туул голын нөөц жил ирэх тусам багассаар байгаа нь Улаанбаатар хотод усны хомсдол үүсэх аюулын харангыг дэлдэж эхэлсэн билээ. Тиймээс танай сонин "Туулын уснаас уухыг хориглоно"аяныг зохион байгуулах хүрээндээ зөвхөн Туул голоо хамгаалахад зориулсан тусгай хуультай болох санаачилгыг гаргаж үүнийг УИХ-ын дарга, гишүүд дэмжсэн. Харин өнөөдөр энэ асуудал дээр УИХ-ын гишүүд ямар байр суурьтай болсныг сонирхвол.
-Тусгайлсан хуультай болбол сайн л байна. Гэхдээ ойн хууль Усны хууль гээд Туул голыг хамгаалж чадах хууль олон бий. Үүнийхээ хэрэгжилтийг л хангах шаардлагатай байна. Сүүлийн 20 жилийн турш энэ тухай ярилаа. Харин яг одоо эдгээр хуулийн хэрэгжилтийг хангахгүй бол бид Туулын хөндийгөөс нүүхэд хүрнэ.
Ц.Мөнхжин
Өдрийн шуудан