УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Худлаа үнэн ганц хоёр компанийн үйл ажиллагааг зогсоодог нь ямар ч үр дүнд хүрэхгүй байна
2011.04.24

УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Худлаа үнэн ганц хоёр компанийн үйл ажиллагааг зогсоодог нь ямар ч үр дүнд хүрэхгүй байна

Цөөн хэдхэн хувиа хичээсэн бизнесмэнүүдийн харалган үйлдлийн улмаас хагас сая гаруй хүнийг ундаалж ирсэн Туул голын нөөц жил ирэх тусам багассаар байгаа нь Улаанбаатар хотод усны хомсдол үүсэх аюулын харангыг дэлдэж эхэлсэн билээ. Тиймээс танай сонин "Туулын уснаас уухыг хориглоно"аяныг зохион байгуулах хүрээндээ зөвхөн Туул голоо хамгаалахад зориулсан тусгай хуультай болох санаачилгыг гаргаж үүнийг УИХ-ын дарга, гишүүд дэмжсэн. Харин өнөөдөр энэ асуудал дээр УИХ-ын гишүүд ямар байр суурьтай болсныг сонирхвол.

batbayar_d_0113-Туул голын асуудлыг бараг л сүүлийн хорин жилийн турш ярьж байна. Гэвч өнөөг хүртэл дорвитой хийсэн ажил алга. Худлаа үнэн ганц хоёр компанийн үйл ажиллагааг зогсоодог нь ямар ч үр дүнд хүрэхгүй байна. Харин үүний оронд Туул голын эрэг хавийн бүх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 100 хувь зогсоох "хэрэгтэй ч компаниуд нь хэрэлдсээр байгаад бахь байдгаараа өнгөрдөг. Энэ нь ч тэдний буруу биш. Харин зөвшөөрөл олгосон дарга нарын л буруу. Бас Туул голын ойр орчинд барилга орон сууц барих зөвшөөрлийг маш олон компанид олгосон. Гэтэл нөгөө хэд нь газраа сунгах гээд хаа хамаагүй ухаж эхэлдэг нь Туул ширгэхэд нөлөөлж байна. Намайг багад 11-р хорооллын хойно Дунд голоос хүүхдүүд загас жараахай барьж сэлж өдрийг өнгөрөөдөг байсан. Гэтэл өнөөдөр нөгөө гол маань домог болж сайр дээр нь барилга барьж эхэлсэн. Магадгүй хэдэн жилийн дараа түүнтэй адилхан Туул гол гэж байсан юм билээ. Хувиа хичээсэн улстөрч, бизнесмэнүүдээс болоод ширгэчихсэн гэж яриад сууж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргатай уулзаж Туул гол хамгаалах хуулийн ажлын хэсгийг ахлахаар ярилцсан.

Ц.Мөнхжин

Өдрийн шуудан

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.