Шинэ троллейбусууд шугамд гарлаа
2011.04.22

Шинэ троллейбусууд шугамд гарлаа

Нийслэлийн нийтийн тээвэрт тодорхой хувь нэмрээ оруулж байгаа "Цахилгаан тээвэр" компанийн инженер техникийн ажилтан, ажилчдын ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн шинэ троллейбусуудыг өчигдөр шугамд гаргалаа. Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалтын 500 сая төгрөгөөр таван троллейбус угсарч үйлдвэрлэхээр гэрээ байгуулснаа ийнхүү оны эхний хагаст багтааж troleibusүйлчилгээнд оруулжээ. Манай компанийн инженер техникийн ажилтнууд өөрсдийн мэдлэг чадвараар цахилгаан машиныг угсарч, үйлдвэрлэж чадна гэдгээ батлан харууллаа. Нэг троллейбусыг гаднаас худалдаж авбал наад зах нь 150 мянган ам.доллар болно. Үүнээс хоёр дахин хямд үнээр дотоодын компаниудтай хамтран цоо шинэ загвар, хэв маягаар троллейбус үйлдвэрлэж байгаа нь бид бүхний бахархал болж байна гэж тус компанийн захирал ярьж байлаа. "Цахилгаан тээвэр"-ийнхний өөрсдийн гараар угсарч үйлдвэрлэсэн дөч гаруй электробус, дуобус, троллейбус зэрэг цахилгаан машин өнөө хэр нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.