Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тоо нэмэгджээ
Монгол Улсад мэргэжилтэй ажилчдын эрэлт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-үүдийн тоо ихэсжээ. 2005-2006 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн 35, хувийн хэвшлийн гурван МСҮТ үйл ажиллагаа явуулж байсан бол энэ хичээлийн жилд энэ тоо 63 болтлоо өсөөд байна. Эдгээр сургуулийн 44 нь төрийн өмчийн, үлдсэн нь хувийнх юм. Мэргэжилтэй ажилчид бэлтгэдэг сургалтын байгууллагын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор суралцагчдын тоо ч өсөж байна. Тухайлбал таван жилийн өмнө ийм сургалтад 23249 хүн хамрагдаж байсан бол энэ тоо 2010-2011 оны хичээлийн жилд 46071 болтлоо нэмэгджээ. МСҮТ-д суралцагсдын ихэнх нь буюу 27095 нь хөдөө орон нутгийн суралцагчид юм.