Хүн гүрнээс гаралтай ард түмнүүд энхийн их наадам хийнэ
2011.04.25

Хүн гүрнээс гаралтай ард түмнүүд энхийн их наадам хийнэ

Өнөө жил тэмдэглэлт олон их ой тохиож байгаа билээ. Түүний нэг Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Хүн гүрнээс naadamгаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг наймдугаар сарын 26-27-нд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Одоогоор 33 орны төлөөлөгчдийг уриад буй Энхийн их наадмын үеэр Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн урлаг, соёл, спортын өргөн хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Үүний зэрэгцээ Дэлхийн энхийн удирдагчдын бага хурал, залуу удирдагчдын уулзалт, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо ярилцлага, туршлага солилцох зөвлөлгөөн болно.

 

Хүн гүрнээс гаралтай улсуудын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэхүү томоохон наадмыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монголын Энх тайван найрамдлын холбоо, “Энх тайвны санаачилга”, “Дэлхийн энхийн их наадам сан” зэрэг дотоодын болон олон улсын төрийн бус байгууллагууд эрхлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.