62,0 тэрбум төгрөгийг их, дээд сургуулиудад өгөөд байна
Хүний хөгжил сангаас бэлэн бусаар 162,0 мянган оюутны сургалтын төлбөрт 500,0 мянган төгрөгийн хишиг, хувийг бэлэн бусаар олгохоор Засгийн газар төсөвлөөд байгаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2011 оны 4 дүгээр сарын 20-ны байдлаар харъяа орон нутгаараа дамжуулан 128,7 мянган оюутан өргөдөл, хүсэлтээ гаргаж, Сургалтын төрийн сангаар дамжуулан 109 сургуулиас 140,4 мянган оюутны нэрсийг ирүүлжээ хэмээн өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Загсийн газар мэдээлэл хийлээ.
Оюутнуудын өргөдөл, хүсэлтийг тулган шалгаж, зөрчилгүй 124,0 мянган оюутны нэрийг баталгаажуулж, тэдэнд 62,0 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийг холбогдох сургуулийн дансанд шилжүүлээд байна. Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөр олгох арга хэмжээнд оройн ангийн оюутнуудыг хамруулах хүсэлт ихээр ирж байна. Иймээс Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт багтаан энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж байна.