2011.04.25
Иргэд хүний хөгжлийн мөнгөө бэлэн бусаар авах нь ихсэж байна
Хүний хөгжил сангаас эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрийг бэлэн бус хэлбэрээр авахыг хүссэн 76,0 мянган иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 605,3 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлээд байгаа хэмээн Засгийн газар мэдээлэлээ.
Мөн иргэд өөрсдийн санаачилгаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт хийхээр хишиг хувиа бэлэн бусаар авах хүсэлтээ гаргасан тохиолдолд 10 сая төгрөгөөс доошгүй хэмжээний хишиг, хувийг нэг удаа бөөн дүнгээр нь олгох, иргэд аж ахуй эрхлэх туршлагагүй бол сургалтад хамруулахаар журамлан хэрэгжүүлж байгаа билээ.
Одоогийн байдлаар Архангай, Завхан, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Увс, Ховд аймаг болон нийслэлийн дүүргээс нийт 29 бүлгийн 3036 иргэнд 637,5 сая төгрөгийн хишиг, хувийг бэлэн бус хэлбэрээр урьдчилан олгосон байна. Цаашдаа иргэдээс ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зорилгоор бэлэн бусаар бөөн дүнгээр нь хишиг, хувиа авах хүсэлт гаргах нь нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.