
Төгсөх шалгалтын хуваарь гарлаа
Боловсролын үнэлгээний төвөөс төгсөх шалгалтын хугацаа, журмыг баталжээ.Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн V ангийн сурагчид тавдугаар сарын 16-нд монгол хэл, 18-нд математик, 20-нд англи хэлний шалгалт өгнө. Суурь боловсролын төгсөх шалгалт өгөх IX ангийн сурагчид Монгол хэл-монгол бичгийн хичээлээр тавдугаар сарын 23-нд, математикийн шалгалт 25-нд, физикийн шалгалт 27-нд, химийн хичээлийн шалгалт 29-нд өгөхөөр тогтсон байна.Харин бүрэн дунд боловсролын шалгалт буюу XI анги төгсөх шалгалтууд ирэх сарын 24-нд монгол хэл-уран зохиолын шалгалт, 26-нд математик, 28-нд сурагчийн сонгон судалсан аль нэг хичээлээр дуусах ажээ. Бага боловсролын төгсөх ангийн шалгалт 60 минут, суурь, бүрэн дунд боловсролын шалгалтын үргэлжлэх хугацаа 90 минут байх юм байна.