2011.04.25
Автобусны зогсоол тохижуулсан аж ахуйн нэгжид буудлыг эзэмшүүлнэ
Нийтийн тээврийн эцсийн 10 зогсоолыг концессын зарчмаар тохижуулахаар Нийтийн тээврийн газрынхан төлөвлөжээ.Тэгэхээр автобусны эцсийн буудалд цайны газар,шүршүүр,нийтийн бие засах газар зэрэг үйлчилгээний газар байгуулж,тохижуулаад тэндээсээ орлого олох боломж хувийн хэвшлийнхэнд байна. Эхний ээлжид Зайсангийн эцэс, Жанжин клуб, Ханын материалын эцсийн буудлын ажлыг эхлүүлнэ. Эдгээр нь тус бүрдээ хэд хэдэн чиглэлийн олон автобус эргэдэг томоохон буудал юм. Зогсоол тохижуулах аж ахуйн нэгжүүд зураг төслөө өөрсдөө боловсруулж, барилга байгууламжийг хөрөнгөөрөө барих ёстой аж. Дараа нь түүнийгээ эзэмшиж бизнесээ өргөжүүлэх эрхтэй юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтэст хандаарай. Утас: 32-72-59
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.