Нийтийн орон сууцыг паспортжуулна
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар нийтийн зориулалттай орон сууцыг газар хөдлөлтийн тэсвэрлэлтээр паспортжуулах ажлыг сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд СӨХ-ын дээд зөвлөлтэй хамтран 1961 оноос өмнө баригдсан, 1961-1973,1974-1987,1988-2000, 2000 оноос хойш баригдсан орон сууцны СӨХ-ын удирдлагуудтай шат дараалсан уулзалт зохион байгуулж байгаа аж. Нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг паспортжуулахдаа бетоны бат бэх тодорхойлогч, шинэ болон хуучин барилгуудын бетоны барьцалдалтын тодорхойлогч багаж тоног төхөөрөмжийг ашиглах юм байна. Мөн төмөр бетон хийцийн арматурын зэврэлт тодорхойлж, арматур хоорондын зайн хэмжээг гаргах аж.Түүнчлэн барилгын бетоны ан цав, цууралтын хэмжээг тогтоож, газрын гүний чичирхийлэл, түүний давтамжийг хэмжихээр болжээ.