Хайрга олборлодог компаниудын үйл ажиллагааг зогсоожээ
Туул голын орчим болон суурьшлын бүсэд элс хайрга олборлох үйл ажиллагаа явуулж буй 16 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Дээрх шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан бөгөөд үүний дагуу Ашигт малтмалын газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Засаг дарга нарт албан тоот хүргүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй "Эко групп ХХК, "Баярсконстракшн" ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, "Эрэл" ХХК, "Барилга орд" ХХК, "Эв од импекс" ХХК, "Ар бадрах" ХХК, "Хэрэм зам" ХХК, "Орчлон констракшн" ХХК "Сэрүүн сэлбэ" ХХК "Гантиг уул" ХХК, "Өлзийт хан" ХХК "Идэрголд" ХХК, "Бэгдү-констракшн" ХХК, "Ялгуусан" ХХК, "Эм Жи Эм Эм" ХХК зэрэг аж ахуй нэгж, байгууллагын хайрга олборлох тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа ажээ.