Тэмцэгч гишүүнийг цагдаа нар сүрдүүлжээ
2011.04.27

Тэмцэгч гишүүнийг цагдаа нар сүрдүүлжээ

УИХ-ын гишүүн МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухаа болиод удаж байгаа. Тэрбээр «Ард түмэн хаана байна, би тэнд байна» хэмээн албан ёсоор хэлсэн. Энэ ч утгаараа Ц.Шинэбаяр гишүүн ард түмэнтэйгээ хамт сүүлийн өдрүүдэд Сүхийн талбайд өнжиж байгаа. Гэтэл түүнийг ард түмэнтэйгээ хамт тэмцэхэд нь төрийн цагдаа саад болсон хэмээн эрхэм гишүүн мэдэгдээд байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд түүнтэй уулзаж «Үймээн гарсshinebayar_001ан тохиолдолд хариуцлагыг би хүлээнэ» гэсэн баримтад гарын үсэг зуруулах шахсан гэнэ. Тэрбээр энэ тухайгаа «Энэ сарын 25-ны шөнийн 00.00 цагийн үед намайг намынхаа түр штабт байх үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хурандаа н.Ганболд гэгч гурван цагдаагийн албан хаагчтайгаа ирж уулзсан. Тэд намайг гэрээс дагуулж гарсныхаа дараа сүрдүүлж гарын үсэг зурахыг шаардсан. Би гарын үсэг зураагүй» гэсэн юм.

Өглөөний сонин


УИХ-ын гишүүн МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухаа болиод удаж байгаа. Тэрбээр «Ард түмэн хаана байна, би тэнд байна» хэмээн албан ёсоор хэлсэн. Энэ ч утгаараа Ц.Шинэ-

баяр гишүүн ард түмэнтэйгээ хамт сүүлийн өдрүүдэд Сүхийн талбайд өнжиж байгаа. Гэтэл түүнийг ард түмэнтэйгээ хамт тэмцэхэд нь төрийн цагдаа саад болсон хэмээн эрхэм гишүүн мэдэгдээд байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд түүнтэй уулзаж «Үймээн гарсан тохиолдолд хариуцлагыг би хүлээнэ» гэсэн баримтад гарын үсэг зуруулах шахсан гэнэ. Тэрбээр энэ тухайгаа «Энэ сарын 25-ны шөнийн 00.00 цагийн үед намайг намынхаа түр штабт байх үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хурандаа н.Ганболд гэгч гурван цагдаагийн албан хаагчтайгаа ирж уулз-сан. Тэд намайг гэрээс дагуулж гарсныхаа дараа сүрдүүлж гарын үсэг зурахыг шаардсан. Би гарын үсэг зураагүй» гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.