Стандарт хангаагүй буудлуудыг ирэх сараас хаана
2011.04.27

Стандарт хангаагүй буудлуудыг ирэх сараас хаана

Нийтийн орон сууцны нэг давхарт байрлах дэн буудал, баар, караоке гэх мэт чимээ шуугиан үүсгэдэг газруудыг нийслэлийн Захирагчийн ажлын албаны 198 дугаар тогтоолоор үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Гэсэн ч уг газрууд үйл ажиллагаагаа zochid-buudalхэвийн явуулсаар байгаа.Тиймээс Баянгол дүүргийн  Цагдаагийн  хэлтсээс энэ дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй газруудад шалгалт хийжээ. Шалгалтын үеэр 228 зөрчил илрүүлсэн бөгөөд нийт зөрчлийн 85 хувь нь стандартын хэрэгжилтийн, 15 хувь нь хэв журам, галын аюулгүй байдлын зөрчил байжээ. Мөн шалгалтад хамрагдсан буудлуудын хаягжилт, гадаад дотоод өнгө төрх, өрөөний тохижилт, эд хогшил нь шаардлага хангаагүй, ариун цэврийн өрөөний тоноглолын иж бүрдэл дутуу зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс эдгээр газруудын үйл ажиллагааг тавдугаар сарын 1-нээс хаах шийдвэр гаргасан байна. Баянгол дүүргийн хэмжээнд 92 зочид буудал, 85 дэн буудал үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Харин нийслэлийн хэмжээнд 278 дэн буудал байна гэсэн тооцоо гарчээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.