Усны ундарга дээр буусан бол нүүлгэнэ
2011.04.28

Усны ундарга дээр буусан бол нүүлгэнэ

Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр дээр байрлаж буй аж ахуйн нэгж, айл өрхийг албадан нүүлгэхээр боллоо. Үүнд, ундны усны хамгаалалтын дотоод мужид газар эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болсон болон зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж gol-moronбуй бүх байгууллагууд багтжээ. Нийслэлийн газрын албаныхан эхний ээлжид Баянзүрх дүүрэгт ажиллах бөгөөд тус дүүрэгт зөвшөөрөлтэй 126, зөвшөөрөлгүй 140 барилга байгууламж ундны усны ундарга дээр байрлаж байгаа юм байна. Зургаан сарын хугацаанд үргэлжлэх энэхүү арга хэмжээнд нийслэл, дүүргийн Засаг дарга, цагдаа, газрын алба, автозамын газрынхан хамтран оролцох ажээ.

 

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.