2011.04.28
Я.Батсуурь Шивээ-Овоогийн нүүрсний ордтой холбогдуулан асуулт тавилаа
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь Шивээ-Овоогийн нүүрсний ордтой холбогдуулж, сайд Д.Зоригтод асуулт тавьсан байна. Асуултыг бүрэн эхээр нь нийтлэж байна.
Шивээ-Овоогийн нүүрсний ордыг 1957-1958 онд илрүүлж, 1986-1988 онд улсын төсвийн хөрөнгөөр урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж нөөцийг тогтоосон бөгөөд орд нь дараахь үндсэн 3 хэсгээс бүрддэг. Үүнд:
Шивээ-Овоогийн нүүрсний ордын нийт 29500.0 га талбайгаас Шивээ-Овоо нүүрсний уурхай зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га, төрийн өмчийн “Эрдэнэс MGL” ХХК 14.2 хувь буюу 4199 га, хувийн өмчийн “Шинэ Шивээ” ХХК нь 75.6 хувь буюу 22300.0 га талбайн тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж байна.
Шивээ-Овоогийн уурхай нь тус ордын талбайн зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га талбайг тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа нь уурхайн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах, улмаар улс орны дотоодын хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах боломжгүй болгож байна. Тус уурхай нүүрс олборлолтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд “Эрдэнэс MGL” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 200.0 га газрыг гэрээний үндсэн дээр төлбөртэйгээр ашиглаж байна.
Шивээ-Овоогийн ордын геологи хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд уурхайг байгуулахад 67.0 сая ам.долларын зээлийг гадаадаас авч хөрөнгө оруулсан. Стратегийн ордын тусгай зөвшөөрлийг иймэрхүү маягаар олон хэсэгт хувааж, өөр өөр аж ахуйн нэгжид эзэмшүүлэх замаар стратегийн ордын бүртгэлээс хасуулах бусармаг арга түгээмэл болж байгааг онцгойлон анхаарч, цаашид энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Шивээ-Овоо уурхайг цаашид тогтвортой ажиллуулах замаар дээрх зээлийг эргэн төлөх, улс орны дотоодын хэрэгцээг найдвартай хангах шаардлагатай байгааг харгалзан Шивээ-Овоогийн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь тус уурхайд шилжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
Түүнчлэн Шивээ-Овоогийн ордыг түшиглүүлэн цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн явц, тус станцын нүүрсний хангамж, нийлүүлэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгнө үү. Энэхүү асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.
Асуулт тавих тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Танд дараахь асуултыг тавьж байна.Шивээ-Овоогийн нүүрсний ордыг 1957-1958 онд илрүүлж, 1986-1988 онд улсын төсвийн хөрөнгөөр урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж нөөцийг тогтоосон бөгөөд орд нь дараахь үндсэн 3 хэсгээс бүрддэг. Үүнд:
- Өөхөн цагаан – 5х15 км
- Шинэ усны хэсэг – 15х13 км
- Ногоон нуур – 11х8 км
Шивээ-Овоогийн нүүрсний ордын нийт 29500.0 га талбайгаас Шивээ-Овоо нүүрсний уурхай зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га, төрийн өмчийн “Эрдэнэс MGL” ХХК 14.2 хувь буюу 4199 га, хувийн өмчийн “Шинэ Шивээ” ХХК нь 75.6 хувь буюу 22300.0 га талбайн тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж байна.
Шивээ-Овоогийн уурхай нь тус ордын талбайн зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га талбайг тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа нь уурхайн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах, улмаар улс орны дотоодын хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах боломжгүй болгож байна. Тус уурхай нүүрс олборлолтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд “Эрдэнэс MGL” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 200.0 га газрыг гэрээний үндсэн дээр төлбөртэйгээр ашиглаж байна.
Шивээ-Овоогийн ордын геологи хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд уурхайг байгуулахад 67.0 сая ам.долларын зээлийг гадаадаас авч хөрөнгө оруулсан. Стратегийн ордын тусгай зөвшөөрлийг иймэрхүү маягаар олон хэсэгт хувааж, өөр өөр аж ахуйн нэгжид эзэмшүүлэх замаар стратегийн ордын бүртгэлээс хасуулах бусармаг арга түгээмэл болж байгааг онцгойлон анхаарч, цаашид энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Шивээ-Овоо уурхайг цаашид тогтвортой ажиллуулах замаар дээрх зээлийг эргэн төлөх, улс орны дотоодын хэрэгцээг найдвартай хангах шаардлагатай байгааг харгалзан Шивээ-Овоогийн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь тус уурхайд шилжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
Түүнчлэн Шивээ-Овоогийн ордыг түшиглүүлэн цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн явц, тус станцын нүүрсний хангамж, нийлүүлэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгнө үү. Энэхүү асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Я.БАТСУУРЬ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.