Талхны үнэ нэмэгдэхээр болжээ
2011.04.29

Талхны үнэ нэмэгдэхээр болжээ

Ирэх сарын 1-нээс "Талх Чихэр", "Атар Өргөө" ХК-иуд "Атар" талхныхаа үнийг 20 төгрөгөөр өсгөн худалдаалахаар боллоо. Үйлдвэрээсээ  610 төгрөгөөр гардаг байсан энэ талх 630 төгрөг болсноор хэрэглэгчдийн гар дээр 660-700 төгрөгөөр очих нь ээ.Талхны үнээ нэмэх болсон шалтгаанаа цахилгаан, дулааны үнэ болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэлтэй холбон Talhтайлбарлаж байна. "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсээр байхад ажилчид маань хуучин цалингаа л авч байна. Тэд цалингаа нэмүүлэх шаардлага ч ихээр ирүүлэх болсон" гэж 'Талх Чихэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батцоож хэллээ. Мөн тэрбээр "Цахилгаан, дулааны ид ачаалал үе буюу өдрийн тарифыг нэмсэн учир шөнийн хөнгөлөлттэй цагаар үйлдвэрлэлээ түлхүү явуулахыг хичээж байгаа. Иймд шөнийн цагаар ажилласан ажилчдадаа илүү цагийн мөнгө төлөх шаардлага тулгарснаас төсөв хүрэхгүйд хүрээд байна" гэв. Харин "Атар" талхнаас бусад төрлийн талх болон гурилан бүтээгдэхүүний үнээ нэмээгүй аж. Түүнчлэн "бүтээгдэхүүнээс авдаг НӨАТ-ыг тэглэвэл талхны үнээ нэмэх бус харин ч 10 хувиар бууруулах боломжтой" гэдгээ ч үйлдвэрлэгчид сануулж байлаа.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.