Иргэн бүр Таван толгойн 1072 хувьцааг эзэмших боломж бүрдүүлнэ
2011.04.29

Иргэн бүр Таван толгойн 1072 хувьцааг эзэмших боломж бүрдүүлнэ

Таван толгойн хувьцааны үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах 10%-ийг иргэдэд үнэгүй олгох тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Я.БАТСУУРЬ, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр нар санаачиллаа. Энэхүү төсөл батлагдвал монгол хүн бүр Таван толгойн 10072 хувьцааг эзэмших болж байна.

Байгалийн баялгийbatsuuri_ya_55н үр шимийг нийт иргэддээ тэгш хүртээх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Таван толгойн ордыг ашиглах талаар УИХ-аас 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр баталсан 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар энэхүү тогтоолын төслийг санаачилжээ.

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын нийт иргэнд Таван толгойн хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, хувьцааны 10 хувийг 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдахыг Засгийн газарт даалгасан билээ. Ингэснээр манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болж, эдийн засгаа олон төрөл, салбартай болгох явдал туйлын чухлаар тавигдаж буй өнөөгийн нөхцөлд төр, засаг аж ахуйн нэгжүүдийнхээ хөрөнгийг ийнхүү уул уурхайд татан оруулахаар болж байгаа юм.

Нөгөөтэйгүүр тогтоолын төсөлд заасан “Үндэсний аж ахуйн нэгж” гэснийг тодорхойлсон ямар нэг хууль тогтоомж байхгүй бөгөөд хувьцааг худалдан авах эрх бүхий аж ахуйн нэгжийг ямар шалгуураар тогтоох нь тодорхой бус байна хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Урьдчилсан тооцоогоор манай улс 50 гаруй мянган аж ахуйн нэгж энэхүү хувьцааг худалдаж авах эрхтэй хэмээн тооцож байна. Эдгээр аж ахуйн нэгж нь улсын төсөвт төлсөн татварын хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээгээрээ эрс тэс ялгаатай учир тэдэнд Таван толгойн хувьцааг ийм маягаар хавтгайруулан тэгшитгэж олгох нь шударга бус юм. УИХ-ын 39 дүгээр тогтоолд зөвхөн 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийг хамруулахааар заасан нь нийгмийн шударга ёсны зарчимд ч харшилж байна.

Тухайлбал, 2010 оны 6-р сарын сарын 30-наас хойш байгуулагдсан хэдий ч олон зуун ажлын байр бий болгож, улсын төсөвт их хэмжээний татвар төлж, улсын эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүд Таван толгойн хувьцааг худалдан авч чадахгүй ялгаварлагдана. Ер нь аж ахуйн нэгжүүдэд Таван толгойн хувьцааг худалдах нь улс орны эдийн засгийг уул уурхайгаас улам хамааралтай болгох төдийгүй хувьцааг шударгаар хуваарьлах нь ихээхэн хүндрэл, маргаан дагуулсан асуудал болох тул хувьцааг нийт иргэддээ тэгш хувааж, иргэн бүрт Таван толгойн 10072 хувьцааг үнэ төлбөргүй олгох асуудлыг энэхүү тогтоолоор шийдвэрлэж байна
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.