Архины ил далд сурталчилгааг буулгалаа
Нийслэлийн Цагдаагийн газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийхээ нэр, хаяг, тэмдэг, зургийг хүргэлт, түгээлтийн машинуудын гадна байршуулан сурталчилж байгаа үйлдлийг таслан зогсоох үүднээс Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газрын даргын хамтарсан тушаал гаргасан билээ. Энэ ажлын хүрээнд архи, спирт үйлдвэрлэгч 22 аж ахуйн нэгжээс хууль бус сурталчилгаа явуулдаг зургаан аж ахуйн нэгж, хоёр сүлжээ дэлгүүрийн хуулийн зөвлөх, борлуулалтын болон маркетингийн албаны ажилтнуудтай ярилцлага зохион байгуулжээ. Ингэснээр архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 22 аж ахуйн нэгжээс хууль бус сурталчилгаа явуулж байсан "АПУтрейдинг" ХХК-ийн 70, "СББ трейд" ХХК-ийн 13, "Жем трейд" ХХК-ийн 23 , "UFC трейд"ХХК -ийн 10, "М-Ти-Эс" ХХК-ийн 14 , "Алко" группын дөрөв, хүнсний "Эвридей" дэлгүүрийн хоёр , "Макс импекс" ХХК-ийн "Макс" сүлжээ дэлгүүрийн хоёр нийт 138 машины сурталчилгааг буулгуулсан байна.