Нийтийн хөдөлмөрийн өдөртэй болно
2011.04.30

Нийтийн хөдөлмөрийн өдөртэй болно

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийн амралтын өдрийг "Хөгжлийн төлөө хамтдаа" уриан дор "Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр" болгох санаачилга гаргажээ. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна. Түүнчлэн энэ өдрийг орон даяар хэвшүүлэн цаашид үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон irged_copy_copy_copyөрнүүлэх уриалга  гаргаж байгаа ажээ. Судалгаагаар хөдөлмөр эрхэлдэг 786 мянга гаруй иргэн байдаг аж. Нэг хүн жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд 130 өдөр амардаг байна. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34.5 хувийг амралт, баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг. Тиймээс жилд ганцхан өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд монголчууд 12.5 тэрбум төгрөгийн баялаг бүтээж чадна гэсэн тооцоо гаргажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.