2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив
2011.04.29

2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барив. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2012 оны төсвийн зарлагын хязгаар, 2013-2014 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм гэж Засгийн газар үзэж байгаа аж.bayartsogt_tv

Засгийн газраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлснээс хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хуулийн зарим зүйл, заалтын талаар олон санал ирүүлсэн байна. Түүнчлэн УИХ-ын Төсвийн байнгын хорооноос иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналуудыг судлан үзэж, хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал боловсруулахыг даалгасны дагуу яамд, агентлаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр албан ёсоор саналыг нь авч хуулийн төслийг боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн юм байна.

 

Хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд нэг сая, аймгийн төвийн суманд 600 мянга, бусад суманд 300 мянган төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн төвийн суманд 200 мянга, бусад суманд 100 мянган төгрөг, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 300 мянга, аймгийн төвийн суманд 200 мянга, бусад суманд 100 мянга, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад нийслэлд 100 мянга, аймгийн төвийн суманд 70 мянга, бусад суманд 40 мянган төгрөг байхаар тусгажээ.

 

Мөн химийн бодисын хор, аюулыг зэрэглэлээс хамааруулан Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон бодисуудыг импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг 10 сая төгрөг байхаар, бусад химийн бодисыг экспортлох, импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагын саналын дагуу тусгасан болохыг Сангийн сайд дурдлаа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.