Орон сууц, санхүүжилтийн корпорацийн зээлд хэрхэн хамрагдах вэ?
Та тогтмол орлоготой л бол орон сууцтай гэсэн үг. Энэ бол моргейжийн тогтолцооны амин сүнс нь юм. Монголчууд зээлээр орон сууцтай болно гэхээр л том зээл, насаараа өрөнд баригдах нь гэж айдаг. Үнэн хэрэгтээ ирээдүйгээсээ зээл аваад, түүнийгээ системтэйгээр төлөөд тайван амьдрах энэ хэв маяг дэлхийн мэдэхгүй хүн төрөлхтөнд боломжийн амьдрал авчирдаг цорын ганц зөв арга зам билээ. Ийм ч үуднээс орон сууцны санхүүжилтийн корпорициас “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд одоогоор 3000 гаруй төрийн албан хаагч өөрийн гэх орон сууцтай болсон байна. Хэрвээ та энэхүү хөтөлбөрт хамрагдаж амжаагүй, ямар материал бүрдүүлэхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлдсэн дараах лавлагаанд анхаарлаа хандуулна уу.
Орон сууцны санхүүжилтын корпорациас зээл авахын тулд доорх материалыг бүрдүүлэх шаардлагатай
- Төрийн албан хаагчийн зээлийн өргөдөл, анкет
- Иргэний бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар / хамтран зээлдэгч, өрхийн насанд хүрсэн бүх гишүүд/
- Гэрлэлтийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Ажлын газрын тодорхойлолт /орлого олж байгаа өрхийн бусад гишүүдэд адил хамаарна. Тодорхойлолтод ажил, албан тушаал, ажиллаж буй хугацаа, цалингийн хэмжээг тусгасан байна/
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан, нийгмийн даатгалын байгууллагуудаар бүрэн баталгаажуулсан хуулбар /өрхийн орлоготой бүх гишүүдийн/
- Өрхийн бусад орлого тодорхойлох баримтууд
- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа
Зургаан хувийн хүү хэнд хамааралтай вэ?
Монгол Улсын Засгийн газраас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 300 тэрбум төгрөгийн бондыг Хөгжлийн банкаар дамжуулан гаргахаар болсон. Дээрх хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны 85 хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө, орон нутагт баригдахаар төлөвлөсөн байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаас урт хугацаат орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу бууруулах шийдвэрийг гаргасан. Орон сууц санхүүжилтын корпорациар дамжуулан иргэдэд олгох орон сууцны зээлийи хүү найман хувь байгаа бөгөөд үүнийг зургаан хувь хүртэл бууруулах юм.
Ингэхдээ өмнө нь Орон сууц санхүүжилтын корпорациар дамжуулан зээл авсан иргэдийн хувьд дээрх заалтад хамрагдахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл өмнө нь тус корпорациар дамжуулан найман хувийн хүүтэй байр худалдан авсан иргэдийн зээлийн хүү хэвээр байх нь. Харин “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд шинээр орон сууцны зээл авах иргэдийн хувьд энэхүү боломж нээгдэж байгаа юм. Уг зээлд дундаж амьдралтай, сарынх нь орлого тодорхой ч, өөрийн гэсэн Орон сууцгүй байгаа өрх гэрт зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох ёстой.
Засгийн газрын бондыг арилжааны банкаар дамжуулах уу
Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгосонтой холбоотойгоор Засгийн газраас гаргаж буй 300 тэрбум төгрөгийн бондыг арилжааны банкуудаар дамжуулан орон сууцны зээл олгох талаарх яриа гарсан. Арилжааны банкуудаар олгох орон сууцны зээлийн хүүг зургаан хувийн хүүтэй болгохын тулд жилийн 12 хувийн хүүтэй банкны зээл байлаа гэхэд хүүгийн зөрүү болох дөрвөөс зургаан хувийн хүүг төрөөс татаас байдлаар зохицуулах бололтой. Одоогоор энэ талаарх судалгаа, эх үүсгэврийг хэрхэн гаргахыг Монголбанкнаас судалж байгаа аж.
Хэрвээ арилжааны банкуудтай хамтран “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болбол Монголбанкнаас тодорхой шалгуурыг тавих гэнэ. Монголд өнөөдрийн байдлаар 15 банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс төлбөрийн чадвартай, урт хугацааны моргейж өгөөд байх боломжтой банкуудыг сонгон шалгаруулаад иргэддээ ийм хугацаатай, ийм хүүтэй зээл өгнө гэсэн чиглэл баримтлах юм байна.
Моргейж бол зээл биш хуримтлал
“Моргейж бол зээл биш хуримтлал” юм. Моргейжийн зээл нь иргэд хуримтлалаасаа орон сууцтай болж эдийн засагт бэлэн мөнгө орохоос хавьгүй чухал ач холбогдолтой. Орон сууц эзэмших хүн ихсэхийн хэрээр дуңд хугацааны хэрэглээний барааны худалдан авалт нэмэгддэг. Гэхдээ моргейж дандаа л сайн талуудаар дүүрэн байдаг уу гэвэл тийм биш. Мөнөөх л бондын нэгэн адил хоёр үзүүртэй сэлэмтэй төстэй талууд бий Тухайлбал моргейжид ядуу давхаргынхан хамрагддаггүй.
Гэтэл өнөөдөр Монголын улстөрчид “Бага орлоготой иргэдээ ч орон сууцтай болгоно” гэж яриад байгаа. Энэ бол эрсдэлтэй төдийгүй бүтэшгүй мөрөөдөл. Моргейжийн зээл нь бизнесийн болон бусад зээлээс ойролцоогоор арав дахин илүү найдвартай байдгаараа давуу талтай. Хамгийн гол нь нэгэнт моргейжийн зээл олгосон тохиоодолд дахин олгож болдоггүй. Энэ л сүйрэл авчрах хамгийн том эрсдэлтэй алхам юм.
Орон сууцны үнэ өсөх үед ийм алдаа ажиглагддаг. Өнөөдөр манайд моргейжийн зээл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувьтай тэнцэж байна. Энэ хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хүртэлх хувьтай тэнцэж байвал эрсдэлгүй. Харин 50-аас дээш хувьтай тэнцэж байвал эрсдэлтэй байна гэж үздэг. Манай улсад дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ найман их наяд төгрөггэй тэнцэж байгаагаас моргейжийн зээлийн хәмжээ 300 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Энэ тоо дөрвөн их наяд төгрөгт хүрвэл орон сууцны хангамж сайжирчээ гэж үзэж болох юм.
Эх сурвалж: “Улаанбаатар тайм