Шатахууны үнэ нэмэгдлээ
2011.05.02

Шатахууны үнэ нэмэгдлээ

Монголын нефть импортлогч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх төрлийн шатахуун, түлшний үнийг 80 төгрөгөөр нэмлээ. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд "Петровис", "Жаст Ойл", "Сод-Монгол" зэрэг нефть импортлогч томоохон компаниуд АИ-80 шатахууныг 1220, АИ-92-ыг 1380, Дизель түлшийг 1470, АИ-95 -ыг 1450 төгрөгөөр түгээж байна.Үнэ нэмсэн шалтгааныг shatahuunОХУ тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар газрын тосны бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасантай холбон тайлбарлаж байна. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын  гаргасан энэ  шийдвэр манай улсын үнэд нөлөөлөхгүй гэж холбогдох газрууд мэдээлж байсан билээ. Гэсэн ч тэдний хэлснээр болсонгүй шатахууны үнэ ямар нэгэн мэдээлэлгүй гэнэт нэмэгдсэн нь иргэдийг бухимдуулж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.