Да хүрээ захын үйл ажиллагааг түр хаана
Да хүрээ захын үйл ажиллагааг тавдугаар сарын долооноос эхлэн 14 хоног хаахаар болжээ.Учир нь Нийслэлд зам засвар шинэчлэлтийн ажил дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 12 замд өргөтгөл, нэг зам дээр шинэчлэлт хийгдэж байгаа ажээ. Харин энэ сарын 7-21-нийг хүртэл Шар хадны замыг хаахаар боллоо. Шар хадны чиглэлийн авто замыг бүрэн шинэчлэхэд Шархадны эцсээс Эрдэнэ толгойн автобусны буудал хүртэлх замыг эхний 14 хоногт хаана. Дараагийн 14 хоногт Эрдэнэ толгойн буудлаас Цайз зах хүртэлх замыг хааж, засварын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа ажээ. Тиймээс энэ хугацаанд захын үйл ажиллагааг түр зогсоохоор болсон байна.