Энэ амралтын өдөр Туул,Сэлбэ голын орчмыг цэвэрлэнэ
2011.05.03

Энэ амралтын өдөр Туул,Сэлбэ голын орчмыг цэвэрлэнэ

Ирэх бямба гарагт 'Туул", "Сэлбэ" голын эрэг дагуу хогийг цэвэрлэх аж. Уг цэвэрлэгээнд 5000 хүн оролцохоор болжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн  цэвэрлэгээний өдөр болгосон. Үүний steberlegeeдагуу Улаанбаатар хотод өнгөрсөн сард хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ өрнөсөн. Энэ арга хэмжээнд 2420 байгуулагын 17 мянган иргэн оролцож 4,4 мянган тонн хог цэвэрлэсэн байна. Түүнчлэн өнгөрсөн сарын 25-наас нийслэлийн ногоон бүсийн хогыг цэвэрлэж дууссан байна. Одоогоор хур хог цэвэрлэх ажил 30 хувьтай байна. Түүнчлэн энэ сарын 15-ныг бүх нийтийн мод тарих өдөр болгосон байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.