5000 хүн Туул голыг цэвэрлэнэ
2011.05.04

5000 хүн Туул голыг цэвэрлэнэ

Ирэх бямба гаригт тэмдэглэх “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-өөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 5000 хүн оролцсон, Туул голыг цэвэрлэх, дүүрэг бүрээс ажилгүй иргэдийг хамруулан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлыг зохион байгуулахаар боллоо.gol_tuul01

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд зарим иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс гаргаж байгаа санаачилгыг дэмжин жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ өдрийг тэмгэдлэн өнгөрүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарч, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан, хот суурин газрын тохижилтыг сайжруулах, байгаль орчныг нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах, хот суурин газруудын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хийгдэх нийгмийн бүтээлч ажлын жагсаалтыг гарган, өөрийн нөөц санхүүгийн бололцоонд нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлж, тайлангаа ирүүлэхийг харъяа газар, дүүргүүдийн удирдлагуудад үүрэг болгосон юм.
Хүн бүр улс эх орныхоо төлөө чин сэтгэлээрээ хөдөлмөрлөх өдрийг бий болгосноор олон нийтийн идэвхи санаачилгыг өрнүүлж, нийгмийн үүрэг, хариуцлагаа ухамсарлах, залуус хойч үедээ хөгжил дэвшлийн төлөөх хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлэх гол ач холбогдолтой. Амьдралынхаа эрүүл-аюулгүй орчинг бий болгох, төрөлх хот, сум, суурингаа цэцэрлэгжүүлж, ажиллаж амьдарч буй орчныхоо байгаль-экологийн эрсдэлийг сааруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулах энэ ажилд иргэн бүрийг идэвхитэй оролцохыг нийслэлийн төр, захиргааныхан уриалж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.